МАСЛЫН ШҮҮР ЯАЖ АЖИЛЛАДАГ ВЭ?
Тосны шүүр нь бидний төсөөлснөөс хамаагүй ухаалаг ажилладаг. Бөглөрсөн, энгийн, ачаалалтай гэх мэтэд ажиллаж чадахаар түүнийг зохиомжилсон байдаг. Хэрвээ та тосны шүүрт тийм ч их анхаарал хандуулдаггүй бол анхаараарай. Тосны шүүр бол хамгийн чухал эд анги. Цусан хангамжийг цэвэр байлгахад түүнийг гол учир оршино.
Энгийн үед ажиллахдаа:
1. Тос нь нээгдсэн клапангаар дамжин суваг руу шахагдана
2. Шүүгч элементээр дамжин шүүгдэнэ
3. Цэвэршсэн тос хөдөлгүүрийн хэсэг рүү дамжина
Шүүр бохирдсон үед ажиллахдаа:
1. Хөдөлгүүр хүйтэн үед тос өтгөн байдаг. Тийм учраас шүүгч элементээр нэвтэрч чаддаггүй.
2. Энэ үед тосны даралтаар клапан онгойж шүүхгүйгээр дамжуулдаг
3. Шүүгдээгүй тос хөдөлгүүрийн эд ангийг элэгдүүлж, гэмтээдэг.
Буцаах клапангийн ажиллагаа ба үүрэг
Хөдөлгүүр унтарсан үед буцаах клапан хаагддаг. Ингэснээр унтралттай үед шүүрнээс тос алдах эрсдэлээс сэргийлдэг.
Эх сурвалж: www.cardoctor.mn