ЖОЛООНЫ АРД УТСАА ОРОЛДОЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ШИНЭ АРГААР ХЯНАЖ БАЙНА
Хүн бүр л жолооны ард байхдаа анхаарлаа зам дээр төвлөрүүлэх ёстой гэдгээ мэддэг. Гэтэл сүүлийн үед жолоо барихынхаа хажуугаар утсаа шагайдаг гойд зуршил хүмүүсийн дунд түгээд байгаа. Ингэснээр цагдаа нарын ажиллах арга барил ч гэсэн илүү нарийн болж байна.
Жишээ нь Их Британийн цагдаа нар тэдгээр утсаа шагайх дуртай хүмүүсийг олохын тулд хоёр давхар автобус ашиглаж байгаа аж. Тэд цонхоороо жолооч нарыг хараад станцаараа бусдадаа мэдэгдэж байна гэнэ.
Үйлдэл дээрээ баригдсан жолооч нарт “утсаа оролдож” яваад осол хийсэн жолоочоос болоод хохирсон өвчиндөө шаналж байгаа гэмгүй хүмүүсийн бичлэгийг үзүүлж 260 долларын торгуул ногдуулж, нийт онооноос нь 6 оноо хасах арга хэмжээ авч байгаа гэнэ. Статистик судалгаанаас харахад цагдаа нар 3-хан цагийн дотор л 41 жолоочийг утсаа оролдсон хэргээр саатуулсан байна.
Уг тоог бууруулах үүднээс улс дотроо #OpTopDeck гэдэг аян зохиож сошиал-аар хүмүүст жолооны ард утсаа оролдохгүй байцгаая гэсэн мессежийг хүргэж байгаа юм.
Энэхүү арга барилаас нь бусад улсууд үлгэр жишээ авч, дотооддоо хэрэгжүүлж эхлэх байх. Манай улс ч гэсэн цагдаа гэлтгүй жирийн иргэд нь нэг нэгнээ хянаж гарч болзошгүй аюулаас сэргийлэх нь зөв.
Тэгэхээр “Жолоо барьж байхдаа утсаа шагайхаа” больцгооё.