ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ШҮҮЛТҮҮР (DPF) ГЭЖ ЮУ ВЭ?

Дизель шүүлтүүр DPF нь хөдөлгүүрээс гарсан утаанаас тортогжилтийг шүүх зориулалттай бүтээгдсэн юм.

Энгийн шүүлтүүр нь тортгийг 85 хүртэл, сүүлийн үеийн дэвшилтэт хувилбарууд нь бүр 100 хүртэл хувь шүүх чадвартай болсон.

Дизель шүүлтүүрийг дотор нь нэг удаагийн болон удаан хэрэглээний гэж хоёр ангилж болно. Нэг удаагийн шүүлтүүрийг хог нь дүүрч ашиглах аргагүй болох үед нь авч хаядаг бол удаан хэрэглээний шүүлтүүр нь өөрөө тортгоо шатааж цэвэрлэдэг.

За машины хөдөлгүүр хэр их хорт бодис ялгаруулдаг тухай ярья. Мэдээж хөдөлгүүрийн нас, элэгдэл , гэмтэл зэргээс хамаараад машин бүр харилцан адилгүй байдаг ч бүгд л хүний эрүүл мэндэд муу нөлөө үзүүлдэг хар нүүрстөрөгчийг ялгаруулдаг билээ. Уг хорт бодис нь бичил хэмжээтэй ба агаарыг бохирдол үүсгэгч гол хүчин зүйлүүдийн нэг юм.

Яаж ажилладаг вэ?

  1. Ашиглагдсан утаа дахь тортогжилтыг шүүж, цэвэрлэдэг үүрэгтэйг мэдээлсэн. Харин тортогоо цэвэрлэхдээ ачаалалтай үед хэдэн зуун градусын халалтаар шатааж цэвэрлэдэг.
  2. Хэрвээ хөдөлгүүр хангалттай ачаалагдахгүй, халалтын хэмд хүрэхгүй бол тортог фильтр дээр шүүгдэж, тунаж байдаг.
  3. Даралтын мэдрэгч үүнийг боловсруулж мэдээлдэг.
  4. Мэдрэгчээс авсан датаны дагуу компьютер нь DPF-г хүчээр халаах команд өгдөг. Ингэснээр тортог гүйцэд шатаж фильтр дээрх тортгийг цэвэрлэдэг.

Дизель шүүлтүүр хийдэг материалууд ба тэдний давуу, сул талууд:

Кордиерит ханын шүүлтүүр

  • Ихэнхи шүүлтүүрийг Кордиерит материалаар хийдэг. Учир нь ийм төрлийн шүүлтүүрүүд нь үүргээ сайн биелүүлэхийн дээр үнэ нь ч их боломжийн байдаг. Бас суурилуулахад хялбар гээч.
  • Ганц дутагдалтай тал нь хайлах температур нь маш бага байдаг учраас тортог шатаалтын явцад буюу хэрэглээний явцад бага, багаар хайлах боломжтой.

Силикон карбидан ханын шүүлтүү

  • Мэдээж шатах хэм нь өмнөх загвараас илүү өндөр бөгөөд үнэ өртгийн хувьд ч илүү их. Гол асуудал нь хүрэхэд хэт халуун байдаг учир авч, зөөж, суурилуулахад нэлээд асуудалтай аж.

Шаазан, шилэн шүүлтүүр

  • Ийм төрлийн шүүлтүүрийг хийхдээ нэлээд хүч хөдөлмөр зардаг ч үр дүн нь сайн байдаг билээ. Тортогжилтыг бүрэн шүүдэг гэж хэлэхэд хилсдэхгүй байх.

Метал шилэн шүүлтүүр

  • Энэ шүүлтүүр цахилгааны тусламжтай тоос шатаах үйлдлээ хийдэг учир бусад төрлийн шүүлтүүртэй солигдох боломж байдаггүй. Мөн үнийн хувьд ч бусдаасаа илүү өндөр байдаг.

Цаасан шүүлтүүр

  • Уг шүүлтүүрийн “түр” маягаар л ашиглах боломжтой. Жишээ нь ямар нэг зүйл суурилуулах гээд машиныг байшин дотор асааж байгаа бол.

Аюулгүй байдал

Дизель шүүлтүүрийг ямар нэг аюул эрсдэл араасаа дагуулдаг гэсэн асуултанд Ford үгүй гэдэг хариултыг өөрсдийн судалгаагаар баталж байжээ. Ford нийт 37400 машиндаа шүүлтүүр суурилуулсан ба ердөө ганцхан л гал гарсан тохиолдолд бүртгэгджээ. Гал гарсан шалтгаан нь шүүлтүүрт хэт их тоос цугларч, устгаж амжилгүй бөөгнөрсөөр шатсан байж.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.