АВТОМАШИНЫ ТООРМОСНЫ СИСТЕМИЙН ТУХАЙ
АСУУЛТ: Тоормосны систем гэж юуг хэлдэг?
ТОЖОО: Жолооч бүр мэднэ. Тоормосны педал дээр гишгэхэд машины хурд удааширсаар зогсдог. Ажлын тоормос буюу явж байгаа үед хурд саах, зогсоох үүрэгтэй, мөн зогсоолын тоормос гэж байдаг. Энэ нь манайхан кардан гэж яриад хэвшсэн байдаг. Үндсэндээ эдгээр 2 тоормос автомашин бүрт байдаг.
АСУУЛТ: Тоормосны системийн ажилладаг зарчмынх нь талаар хэлж өгөөч.
ТОЖОО: Тоормосны пидал дээр гишгэх үед тоормосны шингэнийг даралттайгаар шахаж дугуй тус бүрийн хавчигч болон тэлэгч аппарат руу тосыг дамжуулснаар наклад нь фланцыг хавчиж дугуйн эргэлтийг удаашруулж зогсоодог.
АСУУЛТ: Тоормосны ажиллагаа хэрхэн шалгах уу?
ТОЖОО: Тоормосонд ямар нэгэн асуудал гарвал хамгийн түрүүнд гар тоормос татах үед асдаг гэрэл маань унтрахаа байдаг. Тоормос гэдэг аюулгүй байдлын хамгийн эхний шаардлага учраас мэргэжлийн газар хандаж шалгуулах хэрэгтэй.
СУРВАЛЖЛАГА
АСУУЛТ: Та машиныхаа тоормосны ажиллагааг хэзээ шалгуулсан бэ?
ЖОЛООЧ А: Накладаа солиулахдаа үзүүлсэн.
ЖОЛООЧ А: Тоормосны шингэн нь дундарсан байсныг нэмүүлээд гэрэл нь унтарсан.
ЖОЛООЧ А: Миний машины наклад нь дуусаад дуугараад эхэлчихсэн. Яаж солиулъя даа амжихгүй л яваад байна.
Тоормосны системд анхаарах зүйлс болон засвар үйлчилгээний талаарх зөвлөгөөг танд хүргэе
- Тоормосны системийн үйлчилгээ болон шалгалтыг 2 жил тутамд хийлгэж байхыг зөвлөе. Үүнд системийн шалгалт, шингэн алдсан бол олж тогтоох, Наклад солих, шингэн солих зэрэг багтдаг.
- Систем нь Тоормосны гишгүүр, Вакум хүчлүүр, Цилиндр, Шингэний нөөц сав, анхааруулах гэрэл, ABS насос, Хавчигч аппарат, Наклад, Фланц, тэлэгч аппарат зэрэг үндсэн эд ангиудаас бүрддэг. Энэ бүгдийн хэвийн ажиллагаа чухал юм шүү.
- Тоормосны системийн гэмтлийг засварлах, эд ангийг солих үед тоормосны системд хий орж тоормос барих нь мууддаг. Хий орсноор дөрөөг гишгэхэд систем дахь хий шахагдан тоормосны дөрөөний явалт нэмэгдэж, зөөлөрч тоормослох хүчийг багасгана. Иймд аливаа эд анги сольсны дараа тоормосны системээс хий авах хэрэгтэй.
- Автомашины тоормос нь машины аюулгүй байдлыг хангах хамгийн чухал хэсгүүдийн нэг бөгөөд тоормосны шингэн нь энэхүү системийн салшгүй хэсэг юм. Та хэзээ хамгийн сүүлд өөрийн машины тоормосны шингэнийг шалгуулсан бэ? хот дотор унадаг автомашинуудын хувьд тоормосны шингэний ашиглах хугацаа 2-3 жил байдаг юм шүү.
Эх сурвалж: Гийнгоо радио 100.5