АВТОМАШИНЫ ХУРДНЫ ХАЙРЦАГ ГЭЖ ЮУ ВЭ?

АСУУЛТ: Автомашины хурдны хайрцаг гэж юу вэ?

ТОЖОО: Хурдны хайрцгийг бид кроп гэсэн орос үгээр илэрхийлээд хэвшчихсэн. Автомашин хөдлөхөд ямар хүч, өгсөж байхад хэдий хэмжээний чадал, шулуун замд ямар хүч хэрэглэхийг хувиарлаж моторын шатахуун зарцуулалт хамгийн бага байх нөхцөлийг бүрдүүлэн эргэлтийг дамжуулж байгаа эд ангийг хурдны хайрцаг буюу кроп гэдэг.


АСУУЛТ: Ажиллагааных нь талаар хэлж өгөөч

ТОЖОО: Хөдөлгүүрийн тахир голын эргэлтийг авцалдуулах холбоогоор дамжуулан кропонд дамжуулдаг. Кроп механик болон автомат удирдлагаар шаардлагатай хүчийг дугуйнд дамжуулан ажилладаг. Жолоодлогын тав тухын хувьд автомат нь илүү байхад үнэ болон шатахуун зарцуулалтын хувьд механик хурдны хайрцагтай машин илүү байх жишээтэй.

АСУУЛТ:  Ажиллагааг нь яаж шалгаж мэдэж болох уу?

ТОЖОО: Тосны бохирдлыг нь шалгаж мэднэ. Автомат кроптой машины араа солигдолт удаан болох, өндөр хаазаар явж байвал тос нь дундарч уу? бохирдож уу? Гэдгийг нь шалга. Механик кропны хувьд автоматыг бодвол тосны халалтын түвшин хэд дахин бага байдаг учраас хөдөлгөөний үед мэдэгдэхгүй. Хүйсний боолтоор нь бохирдол болон түвшинг нь шалгах боломжтой байдаг.

Автомашины хурдны хайрцагны ажиллагааны явцад анхаарах зүйлс болон хэрхэн шалгах зөвлөгөөг танд хүргэе.

  • Автомат болон механик хурдны хайрцгуудын гол ялгаануудыг дурдъя.
  • Үнийн хувьд автомат хурдны хайрцагтай машин механик хурдны хайрцагтай машинаас илүү үнэтэй байдаг.
  • Техник үйлчилгээний хувьд автоматыг бодвол механик нь олон төрөл зүйл заасан өндөр үнэтэй тосоор байнга солиод байх шаардлагагүй байдаг.

АСУУЛТ: Жолоодлогын үед аль нь илүү байдаг вэ?


Механик хурдны хайрцаг жолоочоосоо мэдрэмж илүү шаарддаг. Хэзээ хаана ямар үед арааг салгаж залгах, хэддүгээр араагаар явах вэ гэх мэт. Харин автоматын хувьд дээрх үйлдлийг автоматаар гүйцэтгэнэ. Амар байгаа биз.

Хурдны хайрцгийн тосыг хэрхэн шалгах тухай зөвлөгөөг хүргэе.

  • Механик бол машинаа лифтээр өргөж үзэх шаардлагатай. Тос нэмэх бөглөө болон юүлж тосыг авах зориулалттай 2 боолт байдаг. Дээд талын боолтыг авч нэмэх шаардлагатай бол тухайн нүхээр нэмнэ.
  • Автомат хурдны хайрцгийн хувьд Моторын тосны хэмжээг үздэг шүптэй ижил шүп байгаа. Тосны халуун үед болон хүйтэн үед байж болох хэмжээсүүд тэмдэглээстэй байгаа. Нэмэх шаардлагатай бол шүпны гуурсаар тосоо нэмж болно.