ФҮҮЛ ТАЙМЫН ТУХАЙ
СУРВАЛЖЛАГА
ЧЕНЖ: Энэ машиныг авбал Full Time-тай учраас ямар ч замд асуудалгүй явна.
ЭРЭГТЭЙ: Ханиа энийг нь авчих уу? Full time-tai гэж байна.
ЭМЭГТЭЙ: Full Time гэхээр юу байдаг юм?
АСУУЛТ: Тэгэхээр автомашины Full time гэж юу вэ?
ТОЖОО: Full time гэдэг байнгын 4 дугуйгаар хөтлөх систем бөгөөд ямар ч үед бүх 4 дугуй зүтгэж байдаг гэсэн үг. Гэхдээ манай жолооч нар Full time-ийг AWD /All wheel Drive/-тай андуураад байдаг талтай. Ялгаа нь гэвэл Full time хүндрүүлэгчтэй байдаг.
АСУУЛТ: Ажиллагааных нь талаар хэлж өгөөч.
ТОЖОО: Full time 4WD нь зөвхөн жийп автомашинд байдаг. Энэ систем нь туулах чадварыг сайжруулахын тулд бүтээгдсэн. Энгийн горим дээрээ нийт гаргаж буй чадлыг 4 дугуйнд жигд хуваарилан дугуй тус бүрт хүчний 25% очихоор хуваарилдаг. Харин шавар намаг хэт өгсүүр замд 4 Low горимд шилжүүлэхэд моторын эргэлт хүндэрч эсрэгээрээ хүч нь нэмэгддэг.
АСУУЛТ: Ажиллагааг нь яаж шалгаж мэдэж болох уу?
ТОЖОО: Хурдны хайрцгийн тос, хойд урд редукторын тосоо шалгаж бохирдсон байвал сольж байх хэрэгтэй.
Автомашины Фүүл таймын ажиллагааны явцад анхаарах зүйлс болон хэрхэн ашиглах зөвлөгөөг танд хүргэе.
- Анзаарсан бол бидний сайн мэдэх Ланд круйзэрийн арааны хажууд 4H, 4L гэсэн тэмдэглэгээ бүхий эргүүлдэг, эсвэл дардаг товчлуур байдаг. Тэр бол фүүл таймын удрдлага юм. 4 High горим нь энгийн өдөр тутмын жолоодлогот идэвхэжсэн байдаг бөгөөд нийт гаргаж буй чадлыг 4 дугуйнд жигд хувиарлаж байдаг. Харин 4 Low горим нь оффрөүд замд зориулагдсан буюу хүндрүүлэгчийн горим юм.
- Хэрвээ хүндрүүлсэн горим буюу 4Low-д тохируулсан бол хурд хамаагүй удааширч оронд нь хүч нь төдий чинээ ихэсдэг байна.
Фүүл таймын талаар буруу ойлголтыг засъя.
- 4 дугуйгаар мааждаг л бол фүүл таймтай гэх нь өрөөсгөл ойлголт. Бидний сайн мэдэх Kluger, RAV4, RX, Crown, IST, Forester зэрэг 4 дугуйгаар хөтөлдөг машинууд нь фүүл таймтай биш оол вийл драйвтай буюу бүх дугуйн хөтлөх системтэй юм шүү. Энэ систем фүүл таймаас 1 зүйл нь ондоо. Тэр нь хурдны хайрцгийн бууруулсан дамжлага буюу хүндрүүлсэн араа гэж байдаггүй.
- Сүүлийн үед үйлдвэрлэгч нар фүүл таймын хуваарилалтыг ондоо болгож хурд авах үед урд тэнхлэг 30%, хойд тэнхлэгт 70%, тормозлох үед урд/хойд тэнхлэгт 50/50% хүчийг хуваарилах гэх мэт компьютерын зохицуулалттай болгож хөгжүүлсээр байна.
Эх сурвалж: Гийнгоо радио 100.5