ГАР ТООРМОСЫН ТУХАЙ
СУРВАЛЖЛАГА
ЭХНЭР: Байна уу? Ханиа машин зуураад нэг л явж өгөхгүй юм.
НӨХӨР: Хянах самбар дээр ямар нэгэн гэрэл асаж уу?
ЭХНЭР: Улаан анхаарлын тэмдэг асчихсан байна.
НӨХӨР: Чи гар тоормосоо буулгаагүй байгаа юм биш үү?
АСУУЛТ: Гар тоормос гэж юу вэ?
ТОЖОО: Автомашины тоормосны системийг ажлын тоормос, зогсоолын тоормос гэж 2 ангилдаг. Ажлын тоормос нь дөрөөний тусламжтайгаар хөдөлгөөнийг хорих, зогсоох үүрэгтэй бол зогсоолын тоормос нь гар хөшүүргийн тусламжтайгаар зогсож байгаа байранд нь хөдөлгөөнгүй барьж байх үүрэгтэй эд анги юм.
АСУУЛТ: Ажиллах зарчмын талаар бидэнд хэлвэл
ТОЖОО: Ихэнх машины хувьд гар тоормосны хөшүүрэг нь жолоочийн дэргэд байдаг. Зарим машинуудын хувьд хянах самбарын дор татуурга хэлбэрээр тэр бүү хэл дөрөөнүүдийн зүүн талд тусгай гишгүүр хэлбэрээр ч байрласан байдаг. Ихэвчлэн тороосон дамжуургаар хойд дугуйны хөдөлгөөнийг хорьж үүргээ гүйцэтгэдэг.
АСУУЛТ: Тожоо жолооч гар тоормосны ажиллагааг яаж шалгаж мэдэх үү?
ТОЖОО: Татуургыг буулгаад байхад гэрэл унтрахгүй байвал тосны хэмжээ багассаных. Тосоо нэмэхээс өмнө накладны нимгэн зузааны хэмжээг шалгах нь зүйтэй байдаг юм шүү.
Автомашины гар тоормосны ашиглалтын явцад анхаарах зүйлсийн талаарх зөвлөгөөг танд хүргэе
- Зогсоолын буюу гар тоормос татагдсан үед хянах самбар дээр анхаарлын улаан тэмдэг асна.
- Автомат хурдны хайрцагтай машины хувьд арааны P байрлал нь зогсоолын тоормосны үүргийг гүйцэтгэдэггүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Гар тоормосоо заавал татаж байгаарай.
- Мөн механик хурдны хайрцагтай машины гар тоормосыг татахаас гадна арааг хүндэд нь хийж орхих нь өнхрөхөөс давхар хамгаалж байгаа илүү найдвартай арга юм шүү.
- Хурдтай яваа үед гар тоормосыг татах нь машинд шарвалт үүсгэдэг.
- Ихэнх машины хувьд тоормос гишгэхэд урд 2 дугуйны эргэлтийг зогсоодог. Тиймээс туршлагатай жолооч нар өвлийн улиралд халтираатай замд гар тоормосыг болгоомжтой ашигладаг нь зогсох зайг богиносгодог байна.
Эх сурвалж: Гийнгоо радио 100.5