ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МАШИН - БҮГД НАЙРАМДАХ ХОРВАТ УЛС
Хорват нь Югославын Холбооноос Социалист систем задран унахад тусгаар тогтнож Бүгд Найрамдах улс болон салсан түүхтэй. Энэ улсын эдийн засаг хөдөө аж ахуй, мод боловсруулалт, биохимийн үйлдвэрлэл зэрэг дээр гол тулгуурлан хөгжсөнөөр Европын холбоо болоод дэлхийд дээгүүрт ордог хүчирхэг эдийн засагтай орнуудын нэг болсон юм.
Тэгвэл одоогийн Ерөнхийлөгч Иво Ёсипович бүрэн хуяглагдсан Mercedes-Benz S600-г өдөр тутмын ажил албандаа унаж байна.