ГЕРМАНЫ ДИЗАЙНЕР HERMANN TILKE - ТҮҮХЭЭС ...
Таныг уралдах дуртай гэж сонссон?
Анх 19той байх даа ээжийнхээ Volkswagen Scirocco-г нууцаар авч гараад уралддаг болов. Удалгүй уралдаан миний хувьд асар чухал байр суурь эзлэх болсон. Би сургуулийнхаа хажуугаар томоохон уралдаануудад оролцдог байв. Удалгүй ажилд орч уралдах цаг гаргахад хэцүү болж байлаа.
Би дуртай үедээ, хүссэн уралдаандаа орохын тулд ажлаа сольж байлаа шүү дээ.
Таныг юу загвар, дизайны салбар руу оруулсан бэ?
1989 оны Nürburgring үер би хүмүүст тусалж, жижиг ажлуудыг нь хийж өгдөг байлаа. Уралдаанд оролцох гүүрний загварыг нь гаргахад Bernie Ecclestone-ын анхаарлыг татсан байдаг юм. Ингэж л надад илүү том ажил даалгах болсон доо.
Түүнтэй хамтарч ажиллахад ямар байдаг вэ?
Гайхалтай. Түүний хамгийн авууштай чанар гэвэл тэр маш шударга. Анх түүнд Австралид зохиогдох A1-Ring-ын загварыг харуулахад зураг руу минь харчхаад “Энэ чинь жинхэнэ новш болж” гэж байж билээ.
Би түүнтэй танилцсандаа маш их баярладаг. Бидний яриа яаж ч мухардалд орсон үргэлж учраа олчихдог юм.
Өөр, өөр төрлийн спорт уралдаанд зориулж загвар гаргахад хэцүү байдаг уу?
Мэдээж. Мотоцикл, уралдааны машин гээд өдөр бүр туршлага хуримтлуулж байна даа.
Захиалагч бүр бараг л төгс зүйл хүсдэг гэхэд болно. Харин миний талаас маш уян хатан ажиллах шаардлагатай болдог. Мотоцикл уралдааны загвар гаргадаг арга барилаараа уралдааны машины загварыг хийж болохгүй. Хоорондоо маш өөр ойлголт байдаг.
Мотоциклын хувьд аюулгүй байдал дээр тулж ажиллах шаардлагатай. Жишээ нь 50км/ц хурдтай явж байгаад саад мөргөлөө гэж бодоход машинтай хүн босож ирээд “Өөр машин аваад ир” гэж хэлж чадна харин мотоциклтой хүн бол үгүй.
Таны загварыг Tilkedromes-ыхтой адил гэх яриа сонсогддог. Энэ талаар?
Бид бүх зүйлийг тооцоо нь дээр үндэслэж хийдэг. Мөн байгаа санхүүдээ тааруулж ажиллана гэдэг бүх зүйлийг маш хязгаарлагдмал болгодог. Бид хэдийн байж болох хамгийн дажгүй 75 янзын загварыг гаргасан байна.
Таны загваруудыг сорилт багатай гэх нь бий. Та юу гэж боддог вэ?
Бид шороон дээр, элс нь дээр гээд хаана уралдаан болох гэж байгааг бодож үзэх хэрэгтэй. Сорилт гээд дураараа аашлаад байвал жолоочид машинаа сүйтгэж таарна, цаашлаад өөрсдөө ч бэртэж болно. Мөн бидний санааг зовоодог өөр нэг зүйл бол 16 настнууд. Тэдэнд том эрсдэл үүрүүлж болохгүй.
Formula 1 жолооч нарын хамгийн их гомдолдог зүйл юу вэ?
Яагаад энд хашлага байгаа юм? Зам хангалттай урт биш байна? Бид замыг саад ихтэй байлгахыг хичээдэг гэхдээ Formula 1 бол дэлхийн хамгийн шилдэг уралдаанч нар шүү дээ. Тэдний санаанд тааруулна гэдэг хэцүү.
Танд амьдралдаа нэг өөрчлөлт хийх боломж байвал та юугаа өөрчлөх вэ?
Мэдэхгүй ээ, би бодож үзэж байгаагүй юм байна. Бид юу ч хийсэн өөрсдийгөө ямар зүйлд буруутгадаг. Надад яг оноож хэлэх хариулт алга. Ямар ч байсан ажлаа лав өөрчлөхгүй байсан.