ДЭЛХИЙН ХОЁР УДААГИЙН АВАРГА EMERSON FITTIPALDI-ТЭЙ ЯРИЛЦЪЯ
Таныг Ralph Waldo Emerson-ын нэрээр нэрлэсэн гэсэн яриа үнэн үү?
EF: Тийм ээ, үнэн. Өвөө маань дэлхийн нэгдүгээр дайны дараа аавд минь ерөнхийлөгч Wilson-ын нэрийг өгсөн юм. Манай том ахыг төрөхөд бас л Wilson гэдэг нэр өгсөн. Харин намайг төрөхөд ээж минь өөрийн дуртай зохиолчийн нэрийг өгч байсан гэдэг.
Та Европт ирсэн эхний жилдээ шагнал авахад ямар байсан бэ? Мөн Colin Chapman та хоёр ямархуу харилцаатай байсан бэ?
EF: Миний Lotus-ын төлөө уралдсан 4 жилийн хугацаанд Colin маш сайн дасгалжуулагч минь байсан. Тэр бол суут ухаантан. Тэр энэ тал дээр хэнийг ч дагуулахгүй чадварлаг нэгэн, түүнийг байгалиас заяасан онцгой мэдрэмж байдаг.
Бас тэр маш сайхан сэтгэлтэй, зөөлөн нэгэн. Хүмүүс түүний тэр талыг сайн мэддэггүй юм шиг санагдсан. Намайг эхний шагналаа авахад тэр “Би чамтай илүү дотносмооргүй байна учир нь би чамайг нэг л өдөр алдахвий гэхээс айж байна” гэсэн юм даа. Colin олон ч найзаа алдсан даа.
Та уралдаанд учирч болзошгүй аюулаас хэр их эмээдэг вэ?
EF: Би том хохирол амсаж болохоо үргэлж мэддэг хирнээ яг жолооны ард суух үедээ тэр бүгдийг мартаад өөрийгөө 100 хувь зориулахыг хичээдэг.
Би Jackie Stewart болон Jo Bonnier-ын уралдааны үеийн аюулгүй байдлыг сайжруулах үйл ажиллагаанд нь дэмжлэг болохыг хичээдэг. Бид аюулгүйн баг болон түргэний эмч, сувилагчийг улам сайжруулсан.
Гэсэн ч би уралдаж эхэлсэн өдрөөсөө өдийг хүртэл нийт 35 найзаа уралдааны зам дээр алдсан байдаг юм. Тэгэхээр өнөөдрийн нарыг үзэх боломж олгосон бурханд л талархах хэрэгтэй байх.
Та McLaren-ыг орхиж Formula 1 бүтээх багт орсон доо харамсдаг уу?
EF: Би үргэлж сэтгэлийн гүндээ машин бүтээх юмсан гэж хүсдэг байв. Яагаад ч юм энэ миний хийх ёстой зүйл юм шиг санагддаг. Мэдээж эхлэл нь хэцүү байсан л даа. Гэхдээ манай баг чадварлаг хүмүүсээс бүрдсэн байсан болохоор айх зүйл байгаагүй.
Та 1984 онд тэтгэвэрт ээ гарсан. Гэтэл юу таныг буцаж ирэхэд хүргэв?
EF: Сайхан асуулт байна.
72 онд билүү дээ. Би дэлхийн аварга болчхоод аав, ах хоёртойгоо хоолонд орсон юм. Би тэдэнд “Нэгэнт би дэлхийн аварга болчихсон болохоор цаашид юунд хүрэх гэж уралдах бэ. Одоо тэтгэвэрт ээ гардаг юм уу” гэж хэлэхэд аав минь “Би чамайг ойлгож байна аа, гэхдээ чи ингээд больчих юм бол ахиж уралдмаар санагдах нь гарцаагүй” гэж хэлж билээ. Ийм л юм болсон юм даа.
Эргээд жолооны ард суухад надад ерөөсөө энэ зүйлээс холдсон юм шиг мэдрэмж төрөөгүй.
Та өнгөрснөөс ямар нэг зүйл өөрчлөхийг хүсдэг үү?
EF: Хэлэхэд хэцүү л юм. Хүн бүрд л бараан дурсамж бий. Гэхдээ нэгэнт даваад гарсан даваа нь хүнд маш үнэ цэнтэй туршлага болж үлддэг.
Би үргэлж шаргуу ажилладаг байсан. Хийж байгаа зүйлдээ өөрийгөө бүрэн зориулахыг хичээдэг гэх үү дээ.
Гэхдээ уралдааны үеийн аюулгүй байдлыг сайжруулах тал дээр илүү том хөдөлж чадаагүйдээ л хамгийн их харамсдаг юм байна.
Та өвөрмөц содон стилээрээ алдартай. Ялангуяа таны таних тэмдэг болсон хууз сахлынхаа талаар?
EF: Намайг 1960 онд Англи улсад ирэхэд хүмүүс нэлээн өвөрмөц стильтэй байсан. Хууз сахалтай, урт үстэй хүмүүс гудамжаар нэг холхиод л. Тэр үед Beatles ямар байсныг санаж байгаа биз дээ. Би тухайн үд цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахыг хүссэн. Тиймээс л хууз сахалтай болсон доо.
Та одоо тэтгэвэрт ээ гарах уу?
EF: Хүн гэдэг яг л унадаг дугуй шиг байдаг. Эргэхээ боливол эвдэрнэ. Тиймээс тасралтгүй жийсээр байх хэрэгтэй. Би одоо өөрийнхөө мөрөөдлийг биелүүлж машин бүтээх ажилд гар шамлан орсон байгаа.