БИ ЮУГ ӨӨРӨӨР ХИЙХ БАЙСАН БОЛ? - HURLEY HAYWOOD
Та ижил хүйстэн гэдгээ олон нийтэд яагаад хэлэх болсон бэ?
Patrick Dempsey надаас нэг удаа өөрийн амьдралын замнал, түүх, туршлагаар ном бичүүлэх үү? гэсэн санал тавьсан юм. Би маш их эргэлзэж байсан ч хийхээр шийдсэн юм. Тэндээс л эхлэлтэй дээ.
Дараагаар нь танаас нэг ахлах сургуулийн сурагч энэ талаар ярилцлага авсан гэсэн.
Тийм ээ тэгсэн. Эхэндээ тэр зүгээр л бие даалт, хичээлтэйгээ холбоотой асуултууд асууж байсан юм. Тэгснээ л гэнэт асуулт бичсэн дэвтэр ээ буруу харуулж тавьчхаад надад сэтгэлээ нээж эхэлсэн дээ. Тэр хүү бас ижил хүйстэн байсан юм билээ, тэгээд сургууль дээрээ их шоглуулдгаасаа болоод амиа хорлох талаар бодох болсон.
Тэгээд надаас яаж энэ бүхнийг даван туулсан талаар минь асуусан л даа. Би түүнд “Асуудал жинхэнэ чи хэн бэ гэдэгт л оршиж байгаа юм. Тэрнээс чиний ижил хүйстэн байх үгүй хамаагүй” гэж хэлсэн юм. Бид нэлээн удаан ярилцсаны эцэст түүний сэтгэл санаа арай л дээрдэх шиг санагдсан.
Тэгээд 18 сарын дараа ээжээс нь дуудлага ирсэн байх аа?
Тэгсэн тэр “Та намайг танихгүй байх л даа, гэхдээ...” гээд яриагаа эхлэхэд нь би дотроо “өө үгүй ээ, тэр юу хийчхэв ээ?” гэж л бодсон. Гэхдээ байдал харин ч эсрэгээрээ байсанд би их баярласан.
Залуу маань харин ч их сайн байгаа болж таарсан. Тэгээд ээж нь намайг хүүгийнх нь амийг аварсан ачтан гэж бодсон юм билээ. Надад тэр үгийг нь сонсох өмнө мэдэрч үзээгүй гайхалтай мэдрэмжийг өгсөн.
Тэр мөчөөс хойш миний туршлага, түүх бусдад яаж нөлөөлж урам зориг өгч болох талаар бодож эхэлсэн гэх үү дээ.
Бид хэзээ ч найзаас илүү харилцаатай байгаагүй ээ.
Таны ном нээлтээ хийх үед хүмүүсийн хандлага ямар байсан бэ?
Ер нь их эерэг байсан шүү. Бүгд л их нааштай хүлээж авсан.
Хүмүүсийн эерэг хариу үйлдэл таныг гайхшруулсан уу?
Яаг хэлж мэдэхгүй байна аа, Зүгээр л хүргэхийг хүссэн санаа минь хүрэх ёстой хүмүүстэй хүрч эсэргүүцэл, үзэн ядалтгүй тархаж чадсанд нь л маш их баяртай байдаг.
Уралдаан танд юу заасан вэ?
Намайг сахилгажуулсан гэж би боддог. Хэцүү хүнд нөхцөл байдлыг яаж ухаалгаар залах, бусадтай зохицож нэг баг болж ажиллах гээд намайг төлөвшүүлсэн гэж хэлж болно.
Peter Gregg болон та хоёрыг нэлээд дотно байсан гэж ярьцгаадаг. Та хоёр зөвхөн ажлын хамтрагчид байсан уу? Эсвэл илүү дотно байсан уу?
Тэр бол миний сайн найз байсан. Тэр надад олон зүйлийг зааж сургасан, энэ талбарт хөлөө олоход минь тусалсан хүн.
Бид хэзээ ч найзаас илүү харилцаатай байгаагүй ээ.
Тантай цуг уралдаж байсан эсвэл таны эсрэг уралдаж байсан гээд бүх уралдаан чин хүнд байдаг эсвэл байх ёстой зан чанарыг нэрлээч?
Уралдаач хүн жолооны ард суухдаа бүх анхаарлаа зам дээр төвлөрүүлж чаддаг хирнээ машинаас гарахдаа эргээд жирийн амьдралдаа шууд орж чаддаг байх хэрэгтэй. Уян хатан байх нь маш чухал.
Ээж минь үргэлж надад “Чи дуулга аа өмсөхөөрөө тэс өөр хүн шиг болдог” гэж хэлдэг байсан. Тийм ч байх ёстой юм чинь.
Танд яг одоо 21 настай залуу уралдаач болох эсвэл яг одоогийнхоо амьдралаар амьдрах гэсэн хоёр сонголт өгвөл алийг нь сонгох вэ?
Би одоогийн энэ супер машинууд ар араасаа нээлтээ хийдэг цаг үед залуу жолооч болохыг хүсэхгүй байна. Хэт чадварлаг машин жолоочийн чадварыг дараад байдаг.
Танд өөрчлөх боломж олдвол юуг өөрөөр хийх байсан бэ?
Сайн найз минь 40 насандаа амиа хорлож байсан юм. Түүнийг сэтгэлийн хямралтай байсныг нь мэддэг хирнээ л эмээ уучихвал эдгэчихнэ гэж боддог байсан.
Би болдог бол түүнийг илүү сонсож, туслахыг л хүсдэг. Харин бусдаар бол би карьеер, амьдралаасаа юуг ч өөрчлөхийг хүсэхгүй байна