ДЭЛХИЙД ЦОР ГАНЦ УУРЫН ХӨДӨЛГҮҮРТЭЙ 6X6 JEEP ХУДАЛДААНД ГАРЛАА
Түүнийг Loco Hauk гэнэ
Сүүлийн жилүүдэд 6x6, Hemi-powered Wrangler, Steve McQueen’s army Jeep гэх зэрэг олон догь Jeep-үүд худалдаанд гарч биднийг гайхшруулсан билээ.
Гэхдээ сюрприз үүгээр дуусаагүй бололтой.
Тун удахгүй бид дэлхийн хамгийн сүрдмээр бөгөөд хамгийн өвөрмөц логотой Jeep-тэй танилцах сурагтай байна. Түүнийг Loco Hauk гэнэ. Нэрийнх нь хувьд үйлдвэрлэсэн компани болох “Hauk Designs” болон уурын хөдөлгүүрийг нь илтгэх аж. Уг Jeep нь 6 шатлалтай NSG370 хурдны хайрцагтай ба 100С-ийн V-4 загварын хөдөлгүүртэй юм.
Мөн loco гэдэг нэрийнх нь ард 6 дугуйтай гэдэг санаа давхар агуулагдаж байгаа аж. Ихэнх Jeep-үүд 4 дугуйтай байдаг шүү дээ. Loco Hauk 48-аас 56 км/ц хүртэл хурдалж чадах бөгөөд мэдээж энэ тал дээр тийм ч их ач холбогдол өгөөгүй нь тодорхой.
Хэдий Loco Hauk-г худалдаалж байгаа ч гэсэн уурын хөдөлгүүрийг нь ахиж үйлдвэрлэхгүй гэдгээ үйлдвэрлэгч мэдэгдсэн бөгөөд “уурын станцыг буцаад музейд нь өгнө” гэж хэлжээ.
Тэгэхээр ахиж шинэ уурын хөдөлгүүрт “6x6 мангасаас” шинийг үйлдвэрлэхгүй гэсэн үг болж таарах нь.
Loco Hauk-г ахиж үйлдвэрлэх гэхэд уурын хөдөлгүүрийг нь орлуулах өөр зүйл олох, түүнд зориулж онцгойлон бүтээсэн бүгдээ өөрчлөх гээд олон асуудал тулгарах биз.
Ямартай ч энэ бүгдээс илүү зарим хүний машины цуглуулгыг нэгээр нэмсэн онцгой 6x6 мангасыг ахин харах болсондоо таатай байна.