БОСОО ТЭНЦҮҮЛЭГЧИЙГ ӨӨРӨӨ ХЭРХЭН СОЛИХ ВЭ?

Тээврийн хэрэгсэл нь итгэл даахуйц, аюулгүй байх ёстой тийм ч учраас тэнцвэржүүлэгч суулгаж өгдөг. Энэ нь тээврийн хэрэгслийг жолоодлогын хэт мэдрэмтгий эсвэл мэдрэмтгий бус байхаас сэргийлдэг мөн түүнчлэн донсолгоо ихтэй замаар явж байхад тээврийн хэрэгслийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлдэг.

Тэнцвэржүүлэгч татуургад эвдрэл гэмтэл гарсны дохио нь машины дугуйн хэсгээс тарчигнах чимээ гарах, жолооны хүрд сулрах зэргээр илэрнэ. Уг нийтлэл нь яагаад таны машин тэнцвэржүүлэгч татуургын холбоос хэрэгтэй болон түүнийг хэрхэн солих талаар тайлбарлах болно.

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ: Босоо тэнцвэржүүлэгчийг суулгах нь

Шаардлагатай материалууд;

  • ⅜ drive rachet/
  • ⅜ drive socket set metric & standard/
  • ⅜ or ½ drive torque wrench/
  • ½ inch drive breaker bar/
  • ½ inch drive wheel socket set/
  • Allen set metric & standard sockets/
  • Brass hammer/
  • Combination wrench set metric & standard/
  • Disposable gloves/
  • Flashlight/
  • Floor jack/
  • Jack stands/
  • Pry bar/
  • Stabilizer bar end links/
  • WD40/

Алхам №1: Ажиллах хэсгээ бэлдэх. Машинаа тэгш гадаргуун дээр байрлуулан, зогсох араанд нь хийх.
Алхам №2: Бэхэлгээний боолтуудыг суллах. Машинаа домкратаар өргөхөөс өмнө ½ торцов ашиглан, бэхэлгээний боолтуудыг суллах.

Алхам №3: Машинаа өргөөд, бэхэлгээний тулгуураар ивэх.

Алхам №4: Хуучин босоо тэнцүүлэгчийг салгах. Одоо босоо тэнцвэржүүлэгчийг тээврийн хэрэгсэлтэй холбож буй боолтуудад WD40 цацаж ажлаа эхэлнэ

Дараа нь аль багажны хослол нь боолтыг тайлахад илүү тохиромжтой болохыг тодорхойлно.

Алхам №5: Шинэ босоо тэнцвэржүүлэгчийг холбоход бэлдэнэ. Хуучин тэнцвэржүүлэгчийг салгасны дараа боолтны оролт болон бусад хэсгийг цэвэрлэж бэлтгэнэ.

Дараагийн алхам болох шинэ тэнцвэржүүлэгчийг суурилуулах алхмыг эхлэхээс өмнө зэв болон бохирдлыг сайтар цэвэрлэх хэрэгтэй сануулж байна. Тэгээд, хуучин эд анги болон шинээр суулгах гэж буй эд ангийг хооронд нь харьцуулан ижил эсэхийг нь шалгана.

Алхам №6: Шинэ босоо тэнцвэржүүлэгчийг суулгах.

Шинэ тэнцвэржүүлэгчийг хуучныг нь салгасны эсрэг дарааллаар суурилуулна. Тэнцүүлэгчийг зохих хэмжээгээр нь чангалах хэрэгтэй.

Алхам №7: Дугуйгаа буцаан суурилуулах.

Дугуйгаа буцаан суурилуулан, боолтуудыг нь чангалах.

Алхам №8: Машиныг домкратаас буулгах.

Домкратыг доошлуулан машин дугуйн дээрээ тогтох үед салгах.

Алхам №9: Машиныхаа дугуйг чангална. Ихэнх машинууд 80 ft-lbs-с 100 ft-lbs-тэй торцов ашиглагддаг. Том оврын тээврийн хэрэгслийн хувьд 90 ft-lbs-с 120 ft-lbs-тэй торцов ашиглагддаг.

  • Боолтнуудыг тохиромжтой даралтад хүртэл чангална.

Алхам №10: Багажнуудаа цэвэрлэх.

Дараагийн алхамыг эхлэхээс өмнө өөрийн хэрэглэсэн багаж хэрэгслүүдээ цэвэрлэж, цэгцлэхээ бүү мартаарай.

Алхам №11: Тест жолоодлого хийх. Ажлаа зөв, бүрэн гүйцэд хийсэн эсэхээ шалгахын тулд тест жолоодлого хийж үзээрэй.