АСАХГҮЙ БАЙГАА МАШИНЫГ ХЭРХЭН АСААХ ВЭ?

Машин асахгүй байх нь их төвөгтэй байдаг. Машинаа асаахын тулд та машиныхаа батерей, түлш, бензиний хэмжээг болон очлуурыг шалгаж үзэх нь машинаа асаахад тань тус болно.

Гэрийнхээ гадаа, сургууль дээр эсвэл өөр хаана ч байсан тээврийн хэрэгслийнхээ жолоочийн суудал суугаад машинаа асахгүй байгааг олж мэдэх нь ямагт таатай бус байдаг.

Машинаа асаах гэж оролдохоос гадна яагаад асахгүй байгааг нь олж тодорхойлох гэж оролдох нь ямагт төвөгтэй асуудал байдаг.

Гэхдээ аз болоход машин асахгүй байгаа тохиолдолд голлох гурван шалтгаан байдаг ба машинаа асаах процессыг илүү үр дүнтэй болгоход тань уг нийтлэл тус болно. Эхний шалгах хэсэг бол тээврийн хэрэгслийнхээ тэжээл болон түүний холболтыг шалгах юм.

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ: Батерей болон starter

Шаардлагатай багаж:

  • Digital multimeter / тестер
  • Donor car/ Холбох машин
  • Jumper cables/ Холбогч кабел

Машин асахгүй байх хамгийн энгийн шалтгаан нь түүний батерейтэй (аккумулятортой) холбоотой байдаг.

Тиймээс машин асахгүй байгаа тохиолдолд хамгийн түрүүнд батарейгаа шалгах нь шалтгааныг хурдан илрүүлэхэд тань тус болно.

Батерей суусан эсэхийг шалгахын тулд та эхлээд түлхүүрээ асаах тал руу нь түлхээд урд гэрлээ асааж үзэх.

Тэгээд гэрэл тод, бүдэг эсвэл огт асахгүй байгаа эсэхийг харах.

Хэрвээ гэрэл нь бүдэг асаж эсвэл бүр огт асахгүй байвал батерей суусныг илэрхийлнэ. Батерей суусан үед дараах алхмуудыг дагуу тээврийг хэрэгслийг асааж болно.

Алхам №1: Хоёр машиныг ойр байрлуулна. Суусан машиныг унтарсан машинтай кабелаар холбож болохоор ойр зайд байрлуулна. 

Алхам №2: Хоёр машин унтраалттай байгаа эсэхийг сайтар шалгах, машины хамрыг нээж 2 машины батерейн байршлыг тодорхойлно.

  • Улаан кабелын үзүүрийг нэмэх терминалд холбоно, хар кабелын үзүүрийг хасах терминалд холбох.

Алхам №3: Суусан машины хувьд мөн адил алхам №2-г давтан хийх.

Кабелын холбосны дараа батерей зүгээр ажиллаж байгаа машиныг асаах. Энэ үед эйр кондейшн, хөгжим, гэрэл болон бусад машины нэмэлт тоноглол унтраалттай байгаа эсэхийг сайтар шалгаарай.

  • Эдгээр нь тэжээлд нэмэлт ачаалал өгөн унтарсан машиныг асаахад сөрөг нөлөө үзүүлдэг.

Алхам №4: Суусан батерейнд цэнэглэгдэх боломж олгох.

Суусан машиныг хэдэн минутын туршид асаалттай хэвээр нь орхино. Энэ нь суусан батерейнд цэнэглэгдэх боломж олгоно.

  • Хэдэн минут өнгөрсний дараа унтарсан машины түлхүүрийг түлх (одоохондоо асаах арай болоогүй байгаа). Мөн л бүх нэмэлт тоноглолууд унтраалттай байгаа эсэхийг сайтар шалгах.

Алхам №5: Цэнэг хүлээн авч буй машиныг асаах.

Унтарсан машиныг асаасны дараа холбогч кабелаа салгана. Кабелыг салгаж байхдаа хасах цэнэгээс эхлэн салгаж ёстойг санаарай.

Алхам №6:  Машинаа 15 минутын туршид унах. Цэнэглэгдсэн батерейтай машинаа 15  минутын туршид унана, ингэснээр генератор батерейг гүйцэд цэнэглэнэ.

Алхам №7: Батерейгаа шалгуулах. Үүний дараагаар машиныхаа батерейг шалгуулж солиулах шаардлага үүссэн эсэхийг тодорхойлох.

Зөвлөмж: Хэрэв танд өөрт чинь батерей шалгагч байхгүй бол баталгаатай засварын газруудад очиж шалгуулахыг зөвлөж байна. Хэрэв машины батерейнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байгаа бол асаах төхөөрөмжийн үйл ажиллагаанд доголдол гарсныг илтгэнэ.

ХОЁРДУГААР ХЭСЭГ: Түлш болон түлшний насос

Алхам №1: Машины шатахууны хэмжээг шалгах. Машины түлхүүрийг түлхэн машины түлшний самбарыг харах. Ихэнх тохиолдолд энэ нь машинд хэр их шатахуун үлдсэн байгааг харуулна.

Тэмдэглэл: Зарим тохиолдолд түлшний самбарын үйл ажиллагаа саатан, байгаагаас их түлш байгаа мэт харуулдаг.

Хэрэв та тийм байж магад сэжиглэж байвал саванд түлш хийн түлшний саванд нэмэх хэрэгтэй.

Хэрэв машин асвал та хаана асуудал байгааг олж тодрууллаа.

Түлшний самбар буруу зааж байгаа тул түүнийг засах хэрэгтэй.

Алхам №2: Түлшний насосыг шалгах.

Түлшний савны тагийг нээн машины түлхүүрийг асаах тал руу эргүүлэх үед гарч байгаа дууг сонсох.

Энэ алхмыг хийхэд машины түлхүүрийг түлхэж байхад түлшний насосны дууг сонсох өөр нэг туслах хүн байх хэрэгтэй.

Зарим тохиолдолд түлшний насосны дууг сонсох нь хэцүү байдаг учир даралт мэдрэгч гауж ашиглан түлшний насос хэвийн ажиллаж мотор луу хангалттай түлш шахаж байгаа эсэхийг шалгана.

Өөр нэг хүнээр машиныг асаалгаж та гауж дээрх үзүүлэлтийг шалгах хэрэгтэй. Хэрвээ 0 даралттай бол түлшний насосын залгуурыг шалгаарай. Хэрвээ ямар нэгэн даралт байгаа бол үйлдвэрлэгчийн заасан хэмжээнд хүрч байгаа эсэхийг шалгаарай.

ГУРАВДУГААР ХЭСЭГ: Очлуур

Алхам №1: Машины очлуурыг шалгах.

Хэрэв түлшний насос хэвийн ажиллаж байвал, одоо очлуураа шалгана. Машины хамрыг нээн очлуурын утсыг олно.

  • Нэг очлуурын утсыг салган свэчэний торцов ашиглан очлуурыг салгана. Очлуурт эвдрэл гэмтэл гарсан эсэхийг шалгана.
  • Хэрэв цагаан шаазан хэсэг нь хагарсан, цуурсан эсвэл хэт том зай үүссэн байвал очлуурыг шинээр солих шаардлагатай.  

Алхам №2: Шинэ очлуурыг шалгах. Машин оч хүлээж авч байгаа эсэхийг шалгахын тулд шинэ очлуураар сольж үзэх.

Алхам №3: Моторыг шалгаж үзэх.

Та очлуурыг барьж байх үед найзаараа машинаа асаалгаад оч хаяж байгаа эсэхийг шалгаарай.

Гэхдээ энэ нь аюултай алхам гэдгийг санах хэрэгтэй.