ОЧЛУУРАА ХЭРХЭН УНШИЖ МЭДЭХ ВЭ?

Очлуур нь таны машины үйл ажиллагааны талаар болон ирээдүйд үүсэх магадлалтай асуудлуудын талаар үнэтэй мэдээллийг дамжуулж өгнө. Очлуурыг уншиж сурах нь амархан бөгөөд уншиж сурснаар хэрэгтэй ур чадварыг өгнө.

Ерөнхийд нь хэлэхэд очлуурыг уншина гэдэг нь очлуурын ерөнхий байдал, дээд хэсгийн өнгө зэргийг харахыг хэлнэ.

Ихэнх тохиолдолд бага зэрэг борлосон очлуурын үзүүр нь моторын үйл ажиллагаа хэвийн байгааг илэрхийлнэ. Хэрэв очлуурын толгой нь  өмнөх зааснаас өөр өнгөтэй  байвал энэ нь моторын үйл ажиллагаа, түлшний систем эсвэл асаалтын үйл ажиллагаанд асуудал байгааг илэрхийлнэ.

  1. Хэвийн
  2. Карбоноос үүдэлтэй гэмтэл
  3. Хэт халалтаас үүдэлтэй
  4. Оч хаяхын өмнөх доголдол
  5. Тосноос үүдэлтэй
  6. Механик эвдрэл
  7. Инсулятор эвдрэх

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ: Очлуурийн нөхцөл байдлыг шалгах

Шаардлагатай багаж:

  • Ratchet socket drive wrench/ Торцов
  • Extension bar/ Уртасгагч

Алхам №1: Очлуурыг салгах. Өөрийн тээврийн хэрэгслийн гарын авлагаас очлуурын байршил, хэдэн ширхэг байгаа мөн хэрхэн салгах зэргийг олж харна уу.

Тээврийн хэрэгслийн төрлөөс хамааран, торцов, уртасгагч төмөр зэргийг ашиглан очлуурыг салгах. Өөрийн очлуурыг дээр диаграммд өгөгдсөн зурагтай харьцуулах.

Анхааруулга: Хэрэв очлуурыг салгахаас өмнө та машинаа унаж байсан бол моторыг хөртөл нь хүлээх. Зарим тохиолдолд очлуур нь хэт халуун байгаа тохиолдолд моторын цилиндрт гацах эрсдэлтэй.  

Зөвлөмж: Эхлээд нэг очлуурыг салган нөхцөл байдлыг нь харсны дараа дараагийн очлуурыг салгахыг зөвлөж байна.

Нэг дор хэт олныг салгасан тохиолдолд дараа нь моторын системд будлиан үүсгэх магадлалтай. Хэрэв хуучин очлуураа буцаагаад суурилуулах гэж байгаа бол яг байсан байранд нь буцааж хийгээрэй.

Алхам №2:  Хөө тортог байгаа эсэхийг шалгах. Очлуурыг шалгаж эхлэхдээ инсулятор (шаазан) эсвэл төв электродын хэсэгт хар хөө байгаа эсэхийг шалгах.

Хөө тортог байгаа тохиолдолд энэ нь мотор түлшээр баялаг (баян холимог) ажиллаж байгааг илэрхийлнэ. Энэ  тохиолдолд карбюратороо ахин тохируулах эсвэл түлшний бүтэн шаталтад хүргэхийн тулд оношилгоо хийлгэхэд болно. Тэгсэн үед очлуур дээр ямар нэгэн хөө тортог тогтохгүй ажиллах болно.

Алхам №3: Цагаан тогтоц байгаа эсэхийг шалгах. Инсулятор эвсэл төв электродын орчимд цагаан тогтоц (үнс шиг харагддаг) байвал энэ нь тосны хэт өндөр хэрэглээ болон түлшний нэмэлт бодисын хэрэглээг илэрхийлнэ.

Хэрэв та очлуурын инсулятор дээр цагаан тогтоц харвал, та машиныхаа хуруувч (valve guide seals), поршенгийн бүс (piston oil control rings) мөн цилиндрийг шалгах эсвэл баталгаат засварчнаар шалгуулан засуулах.

Алхам №4: Бор эсвэл цагаан толбо (цэврүү) үүссэн эсэхийг шалгах. Цагаан эсвэл бор өнгөтэй хөөс хэлбэртэй толбонууд нь түлш эсвэл түлшний хольц асуудалтай байгаа болохыг илэрхийлнэ.

Хэрэв байнга нэг ШТС-с нэг л ижил түлш худалдаж авдаг бол ШТС-аа солиод үзээрэй. Тэгсэн хэдий ч цэврүүн толбонууд үүссээр байвал хий алдалт байгаа эсэхийг шалгах эсвэл мэргэжлийн хүнд хандаарай.

Алхам №5: Хар цэгүүд байгаа эсэхийг шалгах. Жижиг хэмжээтэй хар цэгүүд нь бага хэмжээний тэсрэлтийг илэрхийлнэ.

Алхам №6: Очлуураа тогтмол сольж байх. Очлуурын шинэ хуучин эсэхийг тодорхойлохын тулд түүний төв электродыг харах.

Хэрэв төв электрод нь элэгдсэн, тойрог хэлбэртэй болсон байвал очлуур хуучин болохыг илтгэнэ. Хуучин очлуур нь шатах эсвэл машин асахад саатал үүсэх зэрэг сөрөг үр дагавартай.  Мөн түүнчлэн хуучирч, элэгдсэн очлуур нь тээврийн хэрэгсэл хамгийн оновчтой түлш ашиглалтад хүрэхэд сөрөг нөлөө үзүүлдэг.