ДУХАН ДУНДАА ЧИЙДЭНТЭЙ ЯВАА ХӨ

Эхнэр хүүхдүүд маань хойд суудал дээр унтчихсан, би гэдэг амьтан жолоогоо мушгиад, бороон дундуур алдарт Бодончийн хавцлыг давах гэж явлаа. Нар аль хэдийн шингэж, харанхуйд хад чулуу сэрийлдэнэ.

Тэгээд л яваад л байлаа, яваад л байлаа гэдэг шиг зөөлөн зүтгүүлж байсан чинь гэнэт машин хүндрээд, тэнхлэг алцганаад эхлэв. Буугаад харсан чинь урд дугуй шалчийжээ. Багажаа гаргах гэсэн чинь гэрэл хэрэгтэй болов. Хаалганы карманд хийсэн гар чийдэн гаргаад үзэж тарсан чинь болдоггүй ээ. Нэг гартаа чийдэн барьж, нөгөө гараараа дугуйгаа солино гэдэг бороон дунд уур хүргэсэн ажил байдаг юм билээ.

Аяллаас буцаж ирээд туршлагатай улсаас асуусан чинь толгойн чийдэн ав гэсэн. Туршаад үзтэл нээрээ тийм байсан. Духан дундаа чийдэнтэй хүний хоёр гар ямар ч харанхуй, усан бороон дунд гялалзаад л байдаг юм билээ. Шөнө хөдөө хээр бие засахад хүртэл хэрэгтэй гээч. Харин толгойн чийдэн авахдаа анхаарах хэрэгтэй.

  1. Led гэрэлтэй, чанартай духны чийдэн 7 цаг тасралтгүй асдаг.
  2. Гэрэлтэх чадварыг нь хар. Онийж байснаас цэлийж байх хэрэгтэй.
  3. Толгойн гэрэлний Floodlight горим нь өргөн өнцгөөр тусна. Энэ гэрэлд дугуй сольж, майхан барьж, хоол хийж, ном уншиж болно. Spotlight горим нь нарийн өнцгөөр хол тусна.
  4. Батерейтэй байвал зүгээр. Зайг нь л хангалттай авчих.
  5. Духны чийдэнд дурлах сүүлийн шалтгаан бол ус, цас, халуун, хүйтэн, доргилтод тэсвэртэй байх ёстой. Ингээд л гүйцээ...

ДУХАН ДУНДАА ЧИЙДЭНТЭЙ ЯВАА ХӨ