ТУУЛСАН ЗАМ ДУРСАМЖ БОЛОН ҮЛДДЭГ

Би тээврийн жолооч аавынхаа кабинд суугаад Монголынхоо бүх аймгаар аялж үзсэн азтай хүүхэд байлаа.

Гэвч хожим тэр бүгдээс ядаж нэг гэрэл зурагч үлдсэнгүй... Харин одоо би өөрөө аав болчихсон, удахгүй өвөө ч болох байх.

Тэгээд дурсамжаа үлдээх гэсэн чинь  байнга зураг авч, бичлэг хийгээд байж чаддаггүй. Ямар эхнэр хүүхдүүддээ тэг, ингэ гээд байлтай биш. Тэгсэн чинь санаандгүй “юмыг яаж мэдлээ” гээд урд салхины шилэн дээрээ авч наасан замын хяналтын бяцхан камер маань надад юуг үзүүлсэн гээч... дурсамжууд... сайхан дурсамжууд.

Даваа өгсөхөд хадтай оргилд сэрийлдсэн модод, үдэш гэнэт машины урдуур гүйсэн үнэг, талын том тэнгэр, алсад гялалзах цахилгаан, гол туулахад машины хамар дээгүүр давсан усыг хараад хүүхдүүдийн минь шуугилдан инээлдэх жаргалтай дуу хоолой, шаагилдан орох том, том мөндрүүд, чоно гөлөглөдөг гэх асга хадтай уулс... ингэж би замын хяналтын бяцхан камераасаа алдсан дурсамжуудаа ахиад олж авсан.

Хүн гэдэг олсон мөнгөөрөө зөв зүйл худалдаж авах юм бол туулсан замаа дурсамж болгон мөнхөлдөг юм билээ. 

ОЛСОН МӨНГӨ ҮРЭГДЭЖ ДУУСДАГ, ТУУЛСАН ЗАМ ДУРСАМЖ БОЛОН ҮЛДДЭГ.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.