OFFROAD БУЮУ БАРТААТ ЗАМЫН АЯЛЛААС БОЛГООМЖИЛ. ИЙМ АЯЛАЛ РУУ ОРСОН ХҮНД ГАРАХ ЗАМ, ГАРЦ ХААЛГА БАЙХГҮЙ.
Анхаар аялагчдаа...
Бартаат замд аялах, цаст өндөр ууланд авирах хоёр адилхан.
Гагцхүү бэлтгэл хэрэгтэй. Бэлтгэлгүй аялал бол аялал биш эрсдэл юм.
Байгалийг аргадаж, түүнтэй эвцэлдэн зорьсон газраа хүрч, байгалийн сайхныг биширч явахын сайхныг айхтар хүмүүс л мэднэ.
Энэ зун танд ч ийм бодол байгаа бол заавал явахыг зөвлөе. Та яаж ийгээд давах учраас айх хэрэггүй. Таны үзсэн бүхэн, харсан болгон, хөдөлгөөн бүр мэдлэг болно.
Харин аялалд яаж бэлдэх вэ? гэдэг бас нэг өөр асуудал.
- Хэзээ ч баталгаагүй хямд бараа бүү ав. Хямдхан лебёдка анхны машин татах үедээ л утаа саагаад нам гацаж хог болно.
- Бараануудыг дарааллын дагуу авах хэрэгтэй. Хуучин, шинэ нь хамаагүй хов хоосон жип авлаа гэхэд гэхэд туршлагатай аялагч ямар тоноглол эхэлж тавиулах бол? Тэд дуу нэгтэйгээр snorkel тавиулахад эхний мөнгөө зарлагадна гэдэг юм билээ. За тэгээд бартаат замын эдэлгээ даац сайтай дугуй, чанартай амортизаторгүй бол явган явна л гэсэн үг.
- Зарим барааг найзууд дундаа авч болно. Татлага чирэгч, шавраас гаргагч хавтан, вагон дамократ, дугуй хийлэгч компрессор, чийдэн, гар станц, хөргөгч, сандал, суудал, майхан гээд нэрлээд байвал зөндөө зөндөө
- Явах хугацаа, очих газар, аяллын зорилго,хамтрагчдыг заавал тодорхой болгоорой
- Дээр нь аялагчдын биеийн байдал өөр, өөр тул тэр бүгдийг сайтар тооцоолж, эмийн сангаа дүүргэ. Газрын зураг, GPS-ээ мартав.
Эцэст нь хэлэхэд OFFROAD буюу бартаат замын аяллаас болгоомжил. Ийм аялал руу орсон хүнд гарах зам, гарц хаалга байхгүй.