МАШИНЫ АМИН СҮНС БУЮУ ЦАХИЛГААН ГЭЖ ЮУ ВЭ?

Машины цахилгааны систем нь цэнэглэлт, асаах систем, компьютер, гэрэлтүүлгийн системүүдээс бүрддэг.

Машины цахилгааны системийн гол сүнс нь баттерэйг цэнэгээр хангадаг жанам (генератор) юм. Энэ 2 нь хамтдаа машины тогны хэрэгцээг бүхэлд нь хангадаг.

Стартер (Асаагч)

  • Стартер бол хөдөлгүүрийг асаах үүрэгтэй батарейгаас тог авч ажилладаг цахилгаан мотор юм. Машины түлхүүрээ эргүүлэх үед хүчдэл батарейгаас шууд стартер руу илгээж, стартер хөдөлгүүрийн маховик арааг (эрчлүүр) хөдөлгөж эхэлдэг.

Жанам (Генератор)

Хөдөлгүүр ажиллаж байх үед жанам гүйдэл үүсгэж батарейг дахин цэнэглэж мөн машины цахилгаан системийг тогоор хангадаг. Хэмжээнээсээ шалтгаалж жанам 150 ампер эсвэл түүнээс илүүг үүсгэж, тээврийн хэрэгслийн цахилгаан системийг ажиллуулдаг. Энгийн вольтын хүч нь 13.5 аас 14.5 хооронд байдаг.

Гол хэрэгсэл болох Аккумулятор

  • Батарей нь хөдөлгүүрийг асааж эхлэхэд стартерт хэрэглэгдэх цахилгааныг хадгалж, хангадаг. Тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байх үед хэрэв жанам шаардлагатай цахилгааныг гаргаж чадахгүй үед батарей нөөц эрчим хүчний үүрэг гүйцэтгэдэг.