ӨВӨЛ АЙСУЙ -50 ЗӨВЛӨГӨӨ

  1. Гадаах хэм -7 болоход өвлийн дугуйгаа солиорой. Хэрвээ шинээр худалдан авах бол он залуу, шинэ дугуйг сонгоорой.
  2. Машин бүрт галын хор эмийн сан байдаг шиг холбогч татлага гэнэтийн хүйтрэлт таныг аварна.
  3. Бусдад харагдах, бусдыг харах гэдэг бол замын хөдөлгөөнд хамгийн чухал зүйлийн нэг. Гэрлийн бүрэн бүтэн байдлыг заавал шалгаарай.
  4. Дараах 3 зүйлийг нэмэлт багажгүйгээр шалгах боломжтой байдаг. Моторын тос, аккумулятор, хөргөх шингэн
  5. Орж ирсэн хайбрид машинтай бол хүйтрэхээс урьтаж хөргөх шингэний температурыг хэмжүүлж байгаарай. Хөлдвөл засварын өндөр зардалтай.
  6. Хүйтэн болж халаалтын асуудал яригддаг. Таны паар сул үлээж байвал салон шүүгчээ, бүлээн үлээж байвал хөргөх шингэний төвшинг шалгаарай.
  7. Тулгуур эд ангийн ямар ч гэмтлийг тэр дундаа амортизаторыг муудсан л бол солиулж байгаарай. Дулааныг хүлээвэл бусад эд ангиа муутгадаг.
  8. Шилний шингэний саванд ус хийсэн бол даруй цацаж дуусгаад зориулалтын хөлддөггүй шингэнийг хийгээрэй. 
  9. Шөнөдөө хасах хэмтэй хонож байгаа үед гар тоормосоо татаж хэрэггүй. Нойтон тросс гацаж машины хөдөлгөөнийг хорьдог.
  10. Хүйтэнд шатахууныг аль болох дүүрэн байлгаж хэвшээрэй. Ингэх нь насосын ажиллагааг дэмжиж, бак дотор цан цохихоос сэргийлдэг.
  1. Гадаа тавьдаг бол цоожны нүхрүү санитол, спирт зэрэг зүйлсийг цацаж цоож гацах эрсдэлээс сэргийлээрэй.
  2. Угаалгаас гарахдаа тоормосоо хаттал гишгэж аюулгүй байдлаа хангаж байгаарай. Цан цохисноос болж тоормос барихаа больдог.
  3. Урд шилэн дээр давуу тавих хэрэггүй. Энэ нь хаалганы резинийг илүү хавчиж муутгадаг. Муудсан резинээр зун шороо тоос орно.
  4. Гэрэлтэй орчинд машинаасаа бууж байгаа бол бүх гэрлээ унтраасан эсэхээ шалгаж байгаарай. Хүйтэнд аккумуляторын цэнэг хурдан сууна.
  5. Цэнэг нь суусан найзаа аврахдаа хоёулаа машинаа унтрааж байж холболтоо хийгээрэй. Асаалттай үед холбовол электрон системд гэмтэл гарах эрсдэлтэй.
  6. Муу үлээгээд байвал салон шүүгчээ ав гэсэн явган ярианд бүү итгээрэй. Хожим радиаторын бөглөрлийг цэвэрлэх нь илүү зардал болдог.
  7. Машин доороо гал түлэх гэж байвал огтхон ч болохгүй. Хэрвээ асахаа больсон л бол дулаан гарааш бараадуулаарай.
  8. Хүйтэн өглөө удаан нормалдах нь буруу биш. Гэхдээ 3-4 мин нормалдаад хөдөлгөөн эхлүүлж ачаалал өгснөөр машин хурдан хална.
  9. Цасанд суусан бол хий эргүүлэхээс сэргийлээрэй. Ингэснээр кроп, дифференциалыг хамгаална. Үүний оронд ивэх, түрэх хэрэгтэй.
  10. Цастай уруу замд өгсөж ирж байгаа машинд зам тавьж өгөөрэй. Эсрэгээрээ өгсөхдөө урд машинаасаа илүү хол зайг бариарай.
  1. Гулгамтгай нөхцөлд машин хий эргээд хөдлөхгүй байвал автомат кропны 2nd гэсэн сонголтыг сонгоорой. Хөдөлгөөнийг зөөлөн эхлүүлж хөдлөх боломж олгодог.
  2. Эгнээ байр эзлэхдээ заавал дохиогоо өгч, хүлээцтэй хандаарай. Бусдад ойлгомжтой байх нь осолд орох нөхцөлийг үгүй хийдэг.
  3. Хүйтрэх тусам машины асалт муудаж байвал тос, свэчэ, агаар шүүгч, холимгийн хаалтаа цэвэрлүүлээд солиулах хэрэгтэй.
  4. Хучлага сонгохдоо зөөлөн дотортой бүтээлэг сонгоорой. Хатуу дотортой бол салхинд дэрвээд зүлгэчихдэг.
  5. Хучлага аваагүй үедээ гэрлээ асаавал гэрэл хайлна, аваагүй үед удаан нормалдвал угаартана. Тиймээс суусан л бол заавал хучлагаа аваарай.
  6. Хүйтэн өдөр цайны цагаараа машинаа асааж 10 минут орчим халаах нь орой ажлын дараа машин асахад тустай гэж бодож байвал эндүүрчээ. Машин асах бүрд хөдөлгүүрт их хэмжээний элэгдэл үүснэ. Энэ нь хий дэмий бензин үрэхээс гадна хөдөлгүүрийн элэгдэлд нөлөөлнө гэсэн үг юм.
  7. Хэрвээ та аккумуляторынхаа цэнэгийг шавхтал дарсан бол хэрхэвч орхиж болохгүй. Заавал дулаан газар оруулж цэнэглээрэй. Аккумулятор цэнэггүй үедээ л хөлддөг.
  8. Өвөл замаас гарч хажуу тийш орсон бол рулээ эргүүлэхгүйгээр аль болох чигээр нь арагш ухарч гарахыг хичээгээрэй.
  9. Гулгаатай өгсүүр замаар гарахдаа бусад машины мөрөөр явахгүй байх хэрэгтэй. Учир нь илүү гулгаатай, гялаан болгосон байдаг.
  10. Халуун хүйтэн харшвал шил цуурдаг. Ихэвчлэн хүйтэнд явж ирээд дулаан гараашд паарны хажууд шууд зогсвол цуурах магадлал их.
  1. Яаж ч хичээсэн урд цонх цантаад байвал салон шүүгч бөглөрсөн байх магадлал өндөр. Шалгаад солиод үзээрэй.
  2. Цасан шүүргатай замд машин хүчгүй, хааз авах нь муудаж байвал моторын агаар шүүгчийг шалгаад үзээрэй. Цас ороод бөглөх тохиолдол байдаг.
  3. Цасан шуурганд суусан бол машинаа бүү орхиорой. Машин сайн нөмөр болдог. Нөмөр газаргүй цасан шуурганд хүн 3 цаг л амьд байж тэсдэг.
  4. Цасанд суусан үед яндан руу цас орсон байдаг. Үүнийг цэвэрлэж байгаарай. Битүү байснаар хүч муудна, хорт хий салонд орж идэг.
  5. Дээвэр дээр тогтсон цасыг заавал унагааж хөдөлгөөнд оролцоорой. Учир нь гэнэт тоормослоход урд шил рүү нурж замаа харахгүй болох, хурдтай явахад хийсэж хойд жолоочид төвөг учруулдаг.
  6. Хотын нөхцөлд радиаторын урд картон цаасаар битүүлэх шаардлагагүй. Ингэх нь хөргөх ажиллагааг хэвийн бус ажиллуулдаг.
  7. Паарны нэг тал хүйтэн нөгөө тал халуун үлээвэл радиатор нь бөглөрсөн байх магадлалтай. Мөн хавхлага гацсан, температур тохируулагч гэмтсэн эсэхийг шалгуулаарай.
  8. Цастай үед холын замд гарахдаа зайгаа тооцоолоод аль болох гэгээтэйд гарч байгаарай. Цастай нөхцөлд машин барих нь туулах цаг, хүч барсан ажил болдог.
  9. Замд саатсан нэгэндээ зогсоод чадах юм байвал туслаад дэм болж байгаарай. Запас дугуй, холбогч гээд бие биедээ дэм болох зүйл бишгүй л олон.
  10. Хэрвээ моторын аль нэг хэсгээр хөлөрсөн л байвал жийргийг нь өвөл болохоос өмнө заавал солиулж байгаарай. Хүйтэнд муудах явц илүү түргэсдэг.
  1. Салон шүүрийг өвлөөс урьтаж солих нь наанадаж эрүүл мэнд цаанадаж дулаан зорчиход тустай.
  2. Моторын агаар шүүгч бохирдолтой байх нь шатахуун зарцуулалтыг 5-10% нэмэх үндэс болдог. Тогтмол шалгаж байгаарай.
  3. Манай орны хүйтэн нөхцөлд ямар ч сайн аккумулятор 3 жилээс их насалдаггүй. Өвлөөс урьтаж заавал шалгуулж хэвшээрэй.
  4. Аккумуляторт хүйтэнд асаах чадвар гэж чухал үзүүлэлт байдаг. Хэрвээ шинийг авах гэж байвал ССА гэх зүйлийг заавал чухалчилж байгаарай.
  5. Автомашин үйлдвэрлэгчид бүхий л орчин, нөхцөлд шалгаад өөрсдийн моторт хамгийн сайн тохирох тосны зэрэглэлийг гарын авлага ном дээрээ зөвлөдөг. Түүнийг дагах нь зөв зүйл юм.
  6. Моторын тос багасах нь тосны чанарт биш хөдөлгүүрийн элэгдэлтэй холбоотой байдаг. Хэрвээ тос багасдаг бол дараагийн удаад арай өтгөн тос хийж үзээрэй.
  7. Таг нь даралтаа түргэн алддаг болсноор илүүдлийн сав руу шингэнийг оруулж радиатор халах үндсэн шалгаан болдог. Ганц тагнаас шалтгаалж том гэмтэл үүсэх магадлал байдаг тул шалгуулахыг зөвлөе
  8. Гүзээ дисктэй бол кропны тосыг угаалгаж байгаарай. Хуучин тос нь гүзээ дискдээ үлдэж, шинэ тостой холигдсоноор тосны чанар мууддаг. Гүзээнд тосны 40% гаруй байдаг учир анхаарах хэрэгтэй.
  9. Тосны чанарыг гараар эмрээд, нар салхинд хараад тодорхойлдог үе ард хоцорсон. Тиймд шинэ үеийн дижитал технологиор шинжлүүлж байгаарай.
  10. Тоормос гишгэхэд дуу гарч байвал яаралтай накладаа оношлуулаарай. Удаан тоохгүй явах нь пиланзны гэмтэл үүсч илүү өндөр зардалтай засвар хийх нөхцөлийг бүрдүүлдэг.