ШИНЭЧЛЭГДСЭН 2021 TOYOTA HARRIER-ЫГ 6-Р САРД ТАНИЛЦУУЛНА

Шинэчлэгдсэн Harrier-ыг 2020 оны 6 сард дотоодын зах зээлд гаргана гэдгээ Тоёота компани мэдэгдлээ. Шинэ Harrier нь 2 төрлийн хөдөлгүүрийн сонголттой байна. Эхнийх нь шууд цацалттай 2.5 литрийн цуваа 4 цилиндртэй хөдөлгүүрийг дугуйн хөтлөгчөөс шалтгаалж 1 эсвэл 2 цахилгаан мотортойгоор танилцуулна. FWD буюу урдаа хөтлөгчтэй хувилбар нь 218 м.хүчтэй байх гэнэ. Харин AWD (бүх дугуйн) хөтлөгчтэй нь арай хүчтэй буюу 222 м.хүчтэй. Хөдөлгүүрээс гарах хүчийг цахилгаан CVT (electric continuously variable transmission_-ын туслалцаатай дугуйнд дамжуулна.

Дээрхээс гадна 2.0 литрийн бензин хөдөлгүүрийн сонголт бий. Түүнээс 171 м.хүч 207 Нм эргүүлэх хүч гарна. 4 цилиндр бүхий тус хөдөлгүүрийг шууд шатлалт CVT (direct shift CVT gearbox) кроптой хослуулна.

Энгийн болон хайбрид хувилбарын аль алинд нь урд болон бүх дугуйн хөтлөгчийн сонголтыг бий болгосон байна.

Үүнээс гадна шинэ загварыг TNGA-K гэх платформ дээр бүтээсэн гэдгээр онцлог байгаа юм. Мөн аюулгүйн болон жолоочид туслах маш олон шинэлэг системийг түүнд суурилуулсан байна.