95-ЫН ОРОНД 92-ЫГ ХИЙВЭЛ ӨӨРЧЛӨЛТ ГАРАХ УУ?

95-ыг 92-оор орлуулбал хэмнэж чадах уу?

  • Өндөр октантай бензин илүү хэмнэнэ. Даанч хэмнэлт нь дэндүү өчүүхэн. Хэмнэсэн бензинээр шулуун зам дээр 10-20 км л илүү явна. Түгжрэл ихтэй хот дотор юу ч мэдрэгдэхгүй. Мөнгөний хувьд ч шалихгүй (≈5–7%).

95-ын оронд 92-ыг хийвэл өөрчлөлт гарах уу?

  • Энэ хоёр бензин дэх октаны тооны ялгаа тийм ч их биш. Гэвч АИ 95-д тохируулсан моторын ажиллагаа алдагдаж эхэлбэл хамгийн түрүүнд шатахуунаас сорьц авдаг. 92 хийсэн нь мэдэгдвэл баталгаат хугацааны үед үнэгүй засуулах чинь лөөлий болно гэж мэд. Дүгнэлт: Үйлдвэрээсээ 95 гэж заасан хөдөлгүүрт 92 хийгээд дэмий.

92-ын оронд 95-ыг хийвэл илүү хурдан давхих уу?

  • Октаны тоо их байлаа гээд энерги нэмэгдэхгүй. Октан их байх тусам ачаалалтай нөхцөлд ч цилиндрт шаталт жигд явагдана гэсэн үг. Тэгэхээс биш Toyota Corolla-д АИ 100 хийлээ гээд хэзээ ч Porsche болчихгүй шүү дээ.