AIR CONDITION АЖИЛЛАГАА №168

Салоны агаар хөргөх төхөөрөмж буюу эйр-кондишн системийн ажиллагааг та бүхэнд аль болох энгийн жишээнд ойртуулж танилцуулая. Өрөөний температур +25 градус байлаа гэж бодоё, тэгвэл өрөөнд 1 кг мөс тавилаа гэж төсөөлөхөд өрөөний температур 25 градусаас +23 градус орчим болж буурдаг. Энэ нь физикийн дулаан солих үйлчлэлээр өрөөний халуун темпратурыг мөс авч хайлна, эсрэгээрээ хайлсан хүйтэн мөс өрөөний агаарын температурыг бууруулна.

Машины хөргөх төхөөрөмж нь ийм маягаар битүүмжлэгдсэн хөргүүрт агаарын халууныг авч хүйтэн салхиар үлээж салоныг хөргөдөг.

Видеонд хөргөх төхөөрөмжийн хөргөх циклийг үзүүлэв
  1. Эйр кондишний мотор хий байдалтай байгаа фреоныг машины урд байрлах радиатор луу өндөр даралттайгаар шахна.
  2. Радиатороор дамжиж хөрсөн фреон нь хөрсөнөөр шингэн төлөвтэй болно.
  3. Шингэн нь УУРШУУЛАГЧ-аар хөрж салоны радиаторыг хөргөдөг
  4. Салоны хөрсөн хүйтэн радиатор луу сэнс үлээлгэснээр хүйтэн агаар үлээгдэж машиныг хөргөдөг.
  5. Энэ процессд салоны хүйтэн радиатор луу халуун агаар цан цохиж доошоо ус дусалдаг бөгөөд энэ нь хэвийн үзэгдэл юм.

ЭВДРЭЛ ГЭМТЭЛ

Эйр-кондишний систем ажиллахад бүх хоолой ямар ч цоорхой, шивэгдсэн, хагарсан, хугарсан зүйлгүй байх ёстой буюу нэг үгээр хэлвэл БИТҮҮМЖЛЭЛТЭЙ байх хэрэгтэй. Хэрэглээний явцад дээрх гэмтэл үүссэн фреон алдагдаж хүйтэн үлээхээ больдог. Үүнийг даруй засаж битүүмжлэлтэй байлгаснаар эргээд хүйтэн агаараар үлээх болно.

  1. Ажиллагааны явцад кондишний моторыг залгаж, салгах релэй ажиллагаагүй болох контакт авахгүй баалах зэргээс болж залгагдахгүй болдог. Энэ тохиолдолд рэлэйг солиод зүгээр болно.
  2. Кондишний моторын шаарик гацах, дуугарах, ремен суларсан тохиолдолд ажиллахгүй байх эсвэл дуутай болчдог. Энэ тохиолдолд кондишний шарикийг дангаар нь солих эсвэл моторыг бүтнээр солих хэрэгтэй.
  3. Фреоныг шахахдаа машины номон дээр заасан даралтын дагуу шахах хэрэгтэй. Хэт их эсвэл хэт бага даралттай шахсан бол мотор ажиллахгүй болдог. Энэ үед номын дагуу даралтыг тохируулах хэрэгтэй.
  4. Салоны болон машины урд радиатор битүүрэх - Салоны агаар шүүгчийг солихгүйгээс бөглөрөх, агаар нэвтрэлт муудах, хүйтэн үлээхгүй байх түгээмэл гэмтлүүд гардаг. Энэ үед САЛОНЫ АГААР ШҮҮГЧИЙГ шалгаад шаардлагатай бол солиулаарай.