ДУГУЙГ ЗӨВ ХАДГАЛАХ ЗААВАР
Дугуйгаа зөв газарт, зөв байршуулж хадгалбал удаан хугацаанд резин нь чийгшлээ алдахгүй, хэвэнд орохгүй яг байгаагаараа хадгалагдах боломжтой байдаг. Хадгалалтын орчинд зарим зүйлс нь боломжгүй байвал уутаар ч болов уу дугуйгаа бүрж хамгаалах хэрэгтэй.
Гараашд хадгалах:
- ХАДГАЛАХ ГАЗАР НЬ ЦЭВЭРХЭН, ХУУРАЙ & АГААРЖУУЛАЛТТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ.
- ДУГУЙГ ХАДГАЛАХДАА СЭРҮҮН НӨХЦӨЛД ХАДГАЛНА. (СҮҮДЭР ЭСВЭЛ ХАРАНХУЙ ГАЗАР)
- ЧИЙГ БОЛОН БУСАД НӨЛӨӨЛЛӨӨС СЭРГИЙЛЖ ШАЛНААС ДЭЭШ БАЙРЛУУЛААРАЙ.
- ТОСОН СУУРЬТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС ХОЛ БАЙЛГАХ ХЭРЭГТЭЙ.
- ЦАХИЛГААН МОТОР, АККУМУЛЯТОР ЦЭНЭГЛЭГЧ, ГАГНУУР БОЛОН БУСАД ОЗОН ЯЛГАРУУЛАХ ТӨХӨӨРӨМЖӨӨС ХОЛ ХАДГАЛААРАЙ.
Гадаа хадгалах
- Заавал газраас хөндий байршуулаарай, мөн халуун дамжуулах гадарга дээр байлгаж болохгүй
- Дугуйг ус нэвтрэхгүй, халуун нэвтрэхгүй уутаар сайн ороож агааржуулалтын хэсэг нүх гаргаарай.
Машинаа унахгүй хадгалах
- Машин доторх бүх хэрэггүй ачааг буулгах хэрэгтэй. Мөн дугуйн даралтууд болон нөөц дугуйны хийн даралтыг стандартын дагуу хийлэх бөгөөд цэвэрхэн, хуурай газарт машинаа байршуулаарай. 3 сар тутамд машинаа хөдөлгөж дугуйн газартай харьцаж буй гадаргыг өөрчлөх хэрэгтэй.
Дахин суурилуулах
- Өвлийн эсвэл зуны дугуйгаа суурилуулахдаа дугуй тус бүрийг сайн цэвэрлэж, хуурай болгох, гадны элдэв биетээс салгах хэрэгтэй. Үүний дараа обуданд суулгаж зохих хэмжээний дагуу хийлээрэй.