КРОПНЫ ШҮҮР ГЭЖ ЮУ ВЭ? №265
Кропны шингэнийг тогтсон хугацаанд солихгүй удвал маш ихээр бохирддог гэдгийг өмнөх дугааруудад зааварлаж байсан. Хэрвээ бохирдолтой тостой удаан явбал араа шилжилтэд муугаар нөлөөлж, яваандаа эвдрэлд хүргэх аюултай байдаг.
Цэвэрхэн, шинэ тос нь өөрөө кропны хавхлагууд (төөрдөг байшин ч гэж нэрлэдэг) дээр бохирдлыг авах чадвартай бөгөөд ирээдүйд учрах хохирлыг багасгадаг.
Үйлдвэрлэгчдийн зүгээс кропны тосыг энгийн нөхцөлд 50.000-65.000 км тутамд солихыг зөвлөдөг бол хүндрүүлсэн нөхцөлд 20.000-30.000 км тутамд солихыг зөвлөдөг.
Кропны тос солиогүй удсан машины араа шилжилт удааширч, цохилттой араандаа шилждэг.
Тосоо солиулахдаа эхэнд нь угаалгавал илүү үр дүнтэй байдаг. Энэ нь 2 том давуу талтай. Эхнийх нь гүзээ дискэнд үлдэх хуучин тосыг хөөж гаргана, удаах нь кропны араа солилтыг хариуцдаг - төөрдөг байшин буюу хавхлагуудад байх бохирдлыг хөөж зайлуулах үүрэгтэй байдаг.
Хэрвээ та удаан хугацаанд тосыг нь солиулж байгаагүй бол угаалгахаас гадна кропны шүүрийг нь давхар солиулах хэрэгтэй. Шүүр нь тосны бохирдлыг өөртөө шингээж, кастерт байх соронз нь дискний үрэлтээс үүссэн шүүлтүүрээр шүүгдээгүй төмрийн үртэсийг өөр дээрээ наалдуулж ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломжийг хангадаг.
Хэрвээ таны кропны цаасан шүүр олдохгүй бол доорх утсаар (99027680) залгаад оригинал шүүрийг нь захиалах боломжтой.
Эх сурвалж: www.cardoctor.mn