NISSAN TERRANO

WD21 (1986-1995)

1986 оны 8 сард анхны Террано WD21 загвар гарчээ. Datsun track D21 жижиг оврын ачааны машины суурин дээр хийж гарсан тул 2 хаалгатай кузовын хувилбартай байсан.

Хөдөлгүүрийн хувьд тухайн үедээ  шинэ технологиор бүтээсэн цуваа байрлалтай 4 цилиндртэй OHV клапаны дээд байрлалтай TD27 дизель хөдөлгүүрийг ашиглаж. тулгуур эд анги болох урд тэнхлэг нь үл хамаарах  бөгөөд  засмал замаар явахад тав тухтай байх зориулалттай, хойд тэнхлэг нь Nissan Patrol-ийн  5 татуургаар рамд бэхэлсэн хамаарах тэнхлэгтэй (чулактай) гарч байв.

Энэ тэнхлэг нь сайн гэдэг нь Патролын үеэс танигдсан тул борлуулалтанд чухал нөлөөтэй байв. Гаднаас нь харахад тухайн үед маш дизайн сайтайд тооцогдож байсан учир хойд Америкт их үнэлэгдэж байсан бөгөөд ялангуяа хажуугийн арын хэсгийн гурвалжин цонх нь  онцгой сэтгэгдэл төрөхүйц дизайнтай байлаа. Хойд Америкийн зах зээлд гардаг загвар нь Pathfinder нэрээр VG30E хөдөлгүүртэйгээр гарч замгүй газраар явах уралдааны машин гэгдэх хочтой болсон.

  • 1989 оны 10 сар V6 цилиндрт SOHC 3.0 литр  VG30i загварын бензин хөдөлгүүртэй хувилбар нэмэгдэн гарч ирлээ. Гэвч энэхүү хөдөлгүүрийн i гэж тодотгосон нь VG30 E хөдөлгүүрийн  EGI (компьютерын зохицуулалттай түлшний систем)-г хэлж байгаа бус Ei (электрон форсунк, өөрөөр хэлбэл нэг цэгт цацах форсунк)-г тодотгосон юм.
  • 1988 оны 11 сард дизель хөдөлгүүрээ улам хүчтэй болгох зорилгоор 100 морины хүчин чадалтай TD27 Turbo загварыг гаргасан. Мөн дизель хөдөлгүүрт ч автомат хурдны хайрцаг суурилуулсан.
  • 1989 оны 10 сард 4 хаалгатай гарсан. Хаалга, цонхыг 2 хаалгатай загвартай төстэй болгож хийсэн. Мөн V6 хөдөлгүүртэйг EGI бухий VG30E загвар болгон өөрчилсөн.
  • 1993 оны 1 сард хэсэгчилсэн шинэчлэл хийгдсэн. Крылоны хөмсөг нэмж оруулан кузовоо өргөн болгосон загвар нэмэгдэж гарсан. Урд нүүрийг өөрчилж Nissan-ын Ci эмблемийг хийж өгсөн.
  • 1993 оны 10 сард салоны дотор талыг голчлон өөрчилсөн. Хянах самбар рулийн дизайныг өөрчилсөн.
  • 1994 оны 11 сард хагас хэсэгчилсэн шинэчлэлт хийсэн. TD27T загварын дизель турбо хөдөлгүүрийг 115 морины хүчин чадалтай болгон хүчийг нэмэгдүүлэв. R3M хувилбарт VG30E хөдөлгүүр тавьж R3M urban хувилбар нэмж өгсөн. Оотэкжапан үйлдвэрийн гаргасан Wide R3M urban-н суурин дээр AJ limited гарч, японд гаргаж байсан 3 хаалгатай анхны загварууд багасаж эхэлсэн.
  • 1996 оны 7 сард Индонез дахь Nissan-ын үйлдвэрт WD21 загварын ниссаны үйлдвэрлэл эхэллээ. Цуваа байрлалтай 4 цилиндрийн SOHC Z24S загварын бензин хөдөлгүүртэй 2 дугуйгаар хөтлөх 5 араатай механик загварыг гаргасан.
    2006 оны 12 сарын 26-нд Индонез дахь үйлдвэрлэл зогсов. Мөн дэлхий даяар энэхүү загварын үйлдвэрлэл зогсов.