ТАНЫ ДУУЛААГҮЙ 10 БАРИМТ - NISSAN SKYLINE

Ta спорт автомашин сонирхдог уу? Алтан үеийн гол төлөөлөгч болох Скайлайны талаар өмнө сонсож байгаагүй, сонирхолтой 10 баримтыг танд танилцуулах гэж байна.

    1. Анхны Скайлайн загварыг Японд борлуулж байсан. Нийтдээ 33,000 ширхгийг 'Prince' брэнд нэрийн дор борлуулсан юм. Тухайн үедээ ерөнхий дизайнераар Takuya Himura ажиллаж байв.
    2. 1964 онд S54 SKYLINE GT-B загвар Японы Гранд Прикс уралдаанд дэд байрын шагналыг авч байв. Энэ нь тухайн үедээ маш өндөр амжилт байсан юм. Учир нь тэргүүн байранд импортын тюнингтэй автомашин болох Porsche 904 орсон юм. Хожим нь GT-B нь GT-R болгож нэрээ сольсон.
    3. Gran Turismo Racer хэмээх үгийг товчилж GT-R хэмээн нэрийдсэн байдаг. Харин өмнөх үеийн GT-B нь Gran TURISMO BERLINETTA үгийн товчлол аж.
    4. Bathurst 1000 хэмээх Австрали улсад болдог 1000 км замын уралдаанд Calsonic R32 GT-R Skyline маш амжилттай оролцсон байдаг. Энэ нь мэдээж өмнө нь байсан турбо хөдөлгүүр оролцуулахгүй гэсэн шийдвэр цуцлагдсантай холбоотой юм.
    5. Австралийн мото сэтгүүлч Calsonic Skyline-д 'GODZILLA' гэх хочийг олон амжилт гаргасны дараа өгсөн байдаг. Одоо бүх л 'GT-R'-ийг Годзилла гэж хочилдог болсон.
    6. 1980 онд DATSUN компани SKYLINE GT-EX загварыг танилцуулсан. Тухайн үедээ Японы хамгийн анхны турбо хөдөлгүүртэй машин болсноор онцгой байв.
    7. Ниссан Скайлайн загварын уралдааны загварууд 2 эсвэл 3 эсвэл 23 гэсэн дугаартайгаар уралдаанд оролцдог. Энэ нь утга учиртай тоо юм. Тайлал нь 2-ийг Японоор Ни, 3-ийн тоог САН нийлүүлээд НИСАН=НИССАН гэж дууддагтай холбоотой.
    8. Ниссаны үйлдвэр дэлхийн өнцөг буланд, олон оронд бий. Гэхдээ тэд KYLINE GT-R загварыг Японоос өөр улсад үйлдвэрлэдэггүй нь тун сонирхолтой.
    9. 2010 онд алдарт silverstone circuit тойрогт 225 скайлайн загвар цугларч Гиннесийн рекордыг шинээр тогтоов. Шилмэл Скайлайн загварууд нэг газар, нэг дээвэр дор ийм олноороо цугларсан нь онцгой байлаа.
    10. Хамгийн сүүлд гардаг GT-R загварт 'SKYLINE' гэх тодотголыг ашиглахаа больсон. Учир нь охин брэнд болох Инфинитид энэхүү нэршлийг шилжүүлсэнтэй холбоотой аж.