TOYOTA PLATZ

Toyota Platz нь Toyota-гийн Vitz-тэй адилхан загвар бөгөөд хянах самбар, урд хаалга гэх мэт олон зүйл нь Vitz-тэй ижил.Давуу талуудын нэг нь ачаа болон салоны дотор зай нь том байсан ба компани байгууллагын үйлчилгээний машин мөн цагдаагийн машинд ч хэрэглэгддэг.

Хөдөлгүүр нь 2 төрөл бөгөөд  урд дугуйгаараа хөтөлдөг 1л /1SZ-FE/ 1.5 л/1NZ-FE/  загварууд болон 4 дугуйгаараа хөтөлдөг 1.3л /2NZ-FE/ загвар байдаг. 2000 онд 1.5Х premium version, 1.0X premium version, 1.3X premium  F business version загварууд гарсан ба тоормослох уед шарвалтаас хамгаалах систем буюу ABS тай байсан. 2002 онд шинэчлэгдэн, хянах самбарын өнгө нь өөрчлөгдсөн төдийгүй, их гэрэл хойд гэрэл, хойд бампер зэргийг байрлал өөрчлөгдөн, төмөр обуд нь  14 инчээс 15 инч болж томорсон.

2003 оноос зөвхөн автомат 4 араатай 1.5 литрийн багтаамжтай загвар л худалдаалагдаж эхэлсэн. 2005 оны 11 сараас үйлдвэрлэл нь зогссон.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.