АВСТРАЛИЙН ЕРӨНХИЙ САЙДЫН СУМ НЭВТЭРДЭГГҮЙ BMW 7

Уг дээд зэрэглэлийн хамгаалалттай, бүрэн тоноглогдсон загвараас ердөө 9 ширхэг үйлдвэрлэгдсэн бөгөөд арай төстэй хувилбар нь болох BMW X5 SUV нь ч бас цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн байдаг.

Тухайн загварууд нь зөвхөн дээд албан тушаалтай хүмүүсийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор бүтээгддэг билээ. Тиймдээ ч  уг машинуудын талаарх бидний ойлголт бага байдаг. - тэгвэл танд одоо хэдэн мэдээлэл хүргэе.

BMW 7-ийн хамгаалалт VR4, VR6, VR7/9 гэсэн 3 үе шаттай бүтээгддэг.

  • Эхний үе болох VR4 нь сумнаас хамгаалах хамгаалалт бөгөөд ямар ч гар бууны сум нэвтрэх боломжгүйгээр хийгдсэн байдаг байна.
  • Дараагийн үе болох VR6-д сумны хамгаалалтыг улам сайжруулж, хагас автоматаас хамгаалах чадвартай байдаг.
  • VR7/9 хамгаалалт нь дээрх дээр нэмэгдээд тэсрэх бөмбөгний хамгаалалт суурилуулж өгсөн байна.

Үе бүр нь дор хаяж 500,000 долларын үнэ хүрэх бөгөөд үнэхээр л аюултай нөхцөл байдалд ороогүй бол тийм ч их хэрэг болохооргүй тоноглолууд байгаа биз.

Хэрвээ аюул тохиолдвол машин 10см зузаантай хуягт хамгаалалтыг нэвтлэх шаардлага үүснэ. Түүнээс гадна хамгаалалтын хамгийн чухал хэсэг болох Поликарбонат цонх нь 6см зузаантай ажээ.

Үүнээс гадна эдгээр хуяглагдсан машиныг жолоодох жолоочийг Герман улсад BMW сургадаг бөгөөд бүхий л жолоодох арга барил, чадваруудыг нь зааж сургадаг байна.

Мэдээж өндөр албан тушаалтай хүмүүс өөрсдийн хувийн жолоочийг уг сургалтруу явуулдаг аж.

  • Тэгвэл сургалт хийхүйц онцгой авьяас чадвар нь юу юм болоо?

Юун түрүүнд машин хорт хийг ялгаж мэдсэн даруйдаа хүчилтөрөгчийг 2 цагийн турш ялгаруулж эхэлдэг байна. Мөн гал гаргах чадвартайн дээр зарим нэг зэвсгийг хадгалдаг, Michelin дугуй нь хагарсан ч гэсэн 50-80 км зайг 80 км/ц хурдтайгаар туулах чадвартай гэнэ.

МОторын хувьд 6.0 литрийн хос турбо V12 хөдөлгүүртэй бөгөөд 400kW болон 750Nm хүчин чадалтай. Ингэснээр энгийн загвар нь 0-100км/цаг хүрэхийн тулд 6.2 секунд зарцуулдаг бол энэ BMW нь 4.6 секунд зарцуулах юм.

3675 кг кузовын жинтэй машины хувьд чамлахааргүй өндөр үзүүлэлт юм. Харин шатахуун зарцуулалтын хувьд энгийнээс 11.2% илүү буюу 100-д 14.9л иддэг байна.

Энэ олон тоноглолууд машиныг хэт хүнд буюу 3675 кг болгож байгаа юм. Ердөө нэг хаалга нь л гэхэд 250 кг жинтэй ба хүний ясыг үйрүүлэх чадвартай үзүүлэлт юм. Харин нэг цонх нь 150кг жинтэй учир тэднийг дээш доош хөдөлгөхийн тулд мотороос их хүч шаарддаг байна. Ийнхүү нэг нэгнээсээ улбаалсаар жингийн асуудлыг шийдэхэд тун бэрх байдаг ажээ.

  • BMW 7-г Германд тусгай бэлтгэгдсэн 50 инженер гараараа 14 хоногийн турш бүтээдэг
  • Бусад ийм төрлийн машинуудаас ялгаатай нь BMW  машинуудаа тусгайлан туршиж үзэн хэрэглэгчийн гар дээр ирэх үед санамж, сануулгуудыг онцгойлон анхааруулдаг.