ALLION, PREMIO ХОЁР

Манайд сүүлийн үед Allion, Premio нилээдгүй харагдах болоод байна. Хуучин байсан Carina, Corona загваруудын халааг авсан гэж байгаа.

Эдгээр нь загвар нь Мark II, Chaser, Cresta-н адил нэг суурьтай өөр гадна дизайнтай тэргүүд юм. Хөдөлгүүр нь 1500, 1800, 2000 сс  гэсэн 3 янз байдаг бөгөөд манайд голдуу 1.5 нь орж ирэх нь элбэг. Яагаад гэхээр нөгөө онцгой татварын хууль нь 1500 сс хүртэл дээр хямд болоод л тэр. Хааяа 1.8 орж ирдэг гэхдээ ховор, цаанаасаа 1.5-аас хямд авсан бол авчирдаг байх.

Toyota Premio

Premio нь илүү классик, ихэмсэг нүүртэй
Premio нь илүү классик, ихэмсэг нүүртэй

Toyota Allion

Allion нь илүү спортлог нүүртэй.
Allion нь илүү спортлог нүүртэй.
Premio нь номерын 2 талд нэмэлт гэрэлтэй
Premio нь номерын 2 талд нэмэлт гэрэлтэй
Allion нь доод гупер дээр нэмэлт гэрэлтэй
Allion нь доод гупер дээр нэмэлт гэрэлтэй

2.0-мотортой бол D4 бензиний системтэй нь. Нэг эмэгтэй “мэдэлгүй авчлаа одоо яанаа” гээд ирж л байсан юмдаг. Бас энэ хувилбар нь D4-өөс гадна CVT хурдны хайрцагтай гээд боддоо, харин 1.8 болон 1.5-тай нь энгийн автомат кроптой юм билээ. Бас нэг зуйл бол Allion Premio-д 4WD хувилбар бий. Иймийг авъя гэвэл зөвхөн 1.8-тай хөдөлгүүртэй л байгаа.

Урд талдаа нэг өндгөн тулгуур, нэг гартай страт бүтэцтэй тэнхлэгтэй учир солиулах зуйл бага гэх юмуу даа. Харин урдуураа мааждаг нь хойноо хагас хамааралтай голтой тэнхлэгтэй юм билээ. Тийм болохоор хойноо алцайгаад хэвтэх, дуу орох нь бага байх. 4WD нь бол хойноо нийт 4 гартай үл хамаарах тэнхлэгтэй учраас нилээд хэдэн втулк резин солиулж магадгуй.  

Одоо бүгдээрээ салоныг сонирхоё. За салоны хувьд бол давгүй салонтой, ерөнхийдөө манайхны ярьдгаар Гранд Марк 2 шиг юмуудаа. Суудал бол нилээн доор байрлалтай. Руль нь нарийхан 3 салаатай нь спорт талдаа юмуу гэмээр. Шаргал болон саарал 2 янзын салонтой ба хүрэн ба хар мебель оруулгатай юм. Шаргал салон хүрэн оруулгатай нь эгээ л үнэтэй машин мэт санагдана. Хар оруулга нь салоны өнгөөс нээх ялгарахгүй учир тийм сэтгэгдэл төрөхгүй л болов уу.

Паарны удирдлагын дизайн нь цэвэрхэн таалагдлаа. Харин ажиллагаа нь дамжсан ажиллагаатай учир жаахан цаг орно. Бүх хаалга нь All Auto гэсэн шил өргөгчтэй бөгөөд энэ нь нэг удаагийн даралтаар шил нээгдэж хаагдах юм. Харин аккумулятор салгасан хойно жолоочийн талаасаа бусад шилээ удирдахаа больчихно. түүнийг эргээд сануулах хэрэгтэй. Хэрхэн сануулах талаар манай зөвлөгөө буланд байгаа.

Арын зорчигчид зориулсан ундааны тавиур, үнсний сав гээд байгаа. Арын суудал нь жийпнийх шиг урагш эвхэгддэг. Бас арын суудлын түшлэг нь хойшоо налах боломжтой бөгөөд үүний тулд арын шилний тавцангийн хагас нь доошоо унаж налуулах зай гардаг.  Энэ нь урд суудалд налаад явж байгаа юм шиг боломжтой боловч өвлийн улиралд шууд багаажтай холбогдон араас хүйтэн сийх байх гэж бодогдлоо.

Үүнээс гадна багаажны багтаамжийг нэмэгдүүлж өгөх тул урт зүйлсийг авч явахад тохиромжтой болсон байна. Энгийн налуулахгүй үед ч гэсэн тавцангийн завсраар сийгэж магадгүй юм. Салоны хувьд өргөөшөө нарийн, уртаашаа бол том зайтай болгосон байлаа. Хойд урд дугуйн хоорондох зайг нэмэгдүүлж багааж, капотыг богиносгосноор ийм үр дүнд хүрсэн юм байна. Багаажны зай боломжийн бөгөөд цэвэрхэн.

Салоны хувьд 2 загварт сууж үзэхэд 2-уулаа биед таарсан хувцас шиг

Toyota PREMIO

Toyota ALLION

Салоны хувьд 2 загварт сууж үзэхэд 2-уулаа биед таарсан хувцас шиг

Гадна дизайны хувьд Allion Premio нь урд хойд талаараа мэдэгдэхүйц ялгаатай. Allion илүү спорт талдаа гэдэгч тэр нь тийм ч төгс биш юм. Ер нь хоёулаа л багааж, кабин, капот гэсэн харьцаа нь сонгодог загваруудыг бодвол тааруухан санагдлаа. Яахав дотор салоныг томруулах үүднээс ийм болгосон байх.

Жишүү харахад бол дажгүй яг хажуу талаасаа бол төгс бишээ. Харин Premio нь урд хойноосоо бол дажгуй санагдлаа. Арай нэг үнэтэй гэсэн төрхтэй, Allion ердийн гоц санагдсангүй. Тэгээд хойд хаалганы хойд өнцөг хагас дээш өлийсөн нь нэг л тиймхэн. Эгц байсан бол зохих байсан байж магад.

Энэ 2 загвар ерөнхийдөө өнгөнөөсөө болж янз бүр харагддаг юм байна. Завсрын бүдэг өнгөтэй нь цэвэрхэн. Нэгэнтээ авсных Premio авчихвал ер нь дажгүй санагдсан. Даанч тоо нь цөөхөн юмуу манайд бага байдаг юм.

Их гэрлийн тусгал тохируулагч, автомат толь зэрэгтэй.
Их гэрлийн тусгал тохируулагч, автомат толь зэрэгтэй.
Бүх цонхнууд
Бүх цонхнууд "автомат" горимтой, арын зорчигчдод зориулсан аяганы суурьтай.

1.5-тай нь 1.8 тай нь шатахуун зарцуулалтын хувьд их зөүү гарахгүй, тиймээс 1.8 нь илүү хүчтэй нь дээр. Зундаа бол 10-11 л иднэ байх өвөл хотын бөглөөнд бол 15 хүргэх гээд байдаг. Ер нь тэгээд унаж байгаа хүнээсээ болно.

Ажил гэрийн хооронд голдуу явдаг, их нормальддаж  бага явдаг хүнд бол их идэх байх. Их явдаг голдуу гадуур ажил хөөцөлддөг хүнийх гайгүй иднэ шүү дээ.

Ерөнхийдөө бол дажгүй л тэрэг, олон хүн суухад жаахан хэвтэх гээд байдаг юм билээ. Тэрнээс биш өөр хүнд эвдрэл гарахгүй болов уу. Хараад байхад Corolla авснаас Аллион Премио авсан нь дээр байж магадгүй юм.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.