ЖОЛОО БАРИХДАА УТСААР ЯРИХ НЬ СЭТГЭЛ ЗҮЙД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ТУХАЙ

Сул доройн тэмдэг нь уур хилэн, хүч чадалтайн тэмдэг нь тэвчээр юм. Хийж буй зүйлдээ бат итгэлтэй хүн уурлах нь ховор - XIV Далай лам

Жолоо барихдаа утсаар ярьж ажлаа амжуулдаг энэ үед утасгүй байхад яаж ажлаа амжуулж байсан юм бол доо гэж бодох үе зөндөө гардаг. Жолоо болон утсаар ярих  гэсэн  сэдвээр Оросын сэтгэл судлаач Анна Хэнникинатай ярилцлаа. 

Сайн байна уу? Хатагтай Анна

Замын хөдөлгөөнд оролцож байхдаа утсаар ярьж байгаа маань бидний сэтгэл зүйд нөлөө үзүүлдэг үү? Үзүүлдэг бол эерэг сөрөг алийг нь түлхүү өгдөг вэ?

Анна:

Сайн байна уу? Замын хөдөлгөөнд оролцож байхдаа утсаар ярих нь жолоочийн хариу үйлдэл үзүүлэх чадварыг 46%-иар бууруулдаг гэж Английн Тээврийн эрдэм шинжилгээний лабораториос гаргасан байдаг. Тэгэхээр мэдээж сөрөг нөлөө үзүүлдэг гэсэн үг.

Мөн ухаалаг утасны хэрэглээ нэмэгдэж, хүмүүс олон нийтийн цахим сүлжээнд их автах болсноор гар утаснаас болж гарах автомашины ослын тоо нэмэгдэж байна.  энэ таны сэтгэл зүйд нөлөөлж хариу үйлдэл үзүүлэх боломжгүй болсноос үүсч байгаа шүү дээ. Тухайлбал:

  • Баяртай үйл явдал тохиолдсон тухай мэдээлэл сонсвол, эсвэл сэтгэл санаа тавгүйтсэн мэдээлэл сонсвол, утсаар хүнтэй хэрэлдэж муудалцах гээл таны анхаарал сулрах нөхцөлүүдийг дурдвал барагдахгүй их шүү дээ.  За тэгээд ийм байдалтайгаар жолоо барьж байгаа хүний сэтгэл санаа тогтворгүй болохоос гадна, өөрөө ч мэдэлгүйгээр бусад жолооч нарт эсрэг үйлдэл үзүүлчихдэг.

Бид мэддэг хэрнээ л яалт ч үгүй хариу өгөхгүй л бол болохгүй гээд утсаараа ярьдаг.  Би нэг найзынхаа талаар яръя л даа. Манай найз бизнес эрхэлдэг эмэгтэй. Тэр хэзээ ч машин барьж байхдаа утсаар ярьдаггүй. Утсаа ерөөсөө авдаггүй гэсэн үг л дээ.

Тэгээд машинаасаа буухаараа залгасан байна гээд эргээд залгадаг. Бид ч одоо мэддэг болчихсон, утсаа авахгүй байвал аан машин бариад явж байгаа юм байна гээд дахин дахин залгадаггүй. Гэх мэтчилэнгээр өөрийгөө ч өрөөлийг ч сургачихсан хүн байгаа даа.

Тэгэхээр би та бүхэнд жолоо барьж байхдаа утсаар ярихаа шууд зогсоо гэж хэлэхгүй ээ, аль болох товчхон ярих, машин бариад явж байгаагаа тайлбарлаж хэлээд эргээд холбогдоё гээд эелдгээр хэлж сурах хэрэгтэй.

Ингэж сурвал таны анхаарал сулрахгүй бөгөөд сэтгэл санаа тайван зөвхөн жолоо барихдаа анхаарлаа хандуулах болно шүү дээ.

Баярлалаа Анна.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.