ЖОЛООНЫ ДҮРЭМ МӨРДӨХ

Туршлага гэдэг нь бидний алдаандаа өгсөн нэршил юм.Оскар Вильде

Жолоо барьж,  жолооны дүрмийг мөрдөхөд миний сэтгэл зүй хэрхэн нөлөөлдөг  талаар Оросын сэтгэл судлаач Анна Хэнникинатай ярилцлаа. 

Сайн байна уу? Хатагтай Анна

Жолооны дүрмийг баримтлан жолоо барихад миний сэтгэл зүйн онцлог хэрхэн нөлөөлдөг юм болоо?

Анна: Сайн байна уу?

Хүн болгоны сэтгэл зүйн онцлог янз бүр байдаг. Тэрнээс шалтгаалаад аливаа зүйлийг хүлээн авч биелүүлэх нь янз бүр байдаг л даа.

Тухайлбал: Швецарийн сэтгэл зүйч К.Юнг найман янзын хувь хүний шинжийг гаргаж ирсэн байна л даа. Үүнд нь ууртай, уян зөөлөн, өөдрөг үзэлтэй, хурдан шаламгай, шуналтай, хямсгар, төлөвшөөгүй хүн, ноомой хүн гээд сэтгэл зүйн онцлогууд байна.

Эдгээрээс сонирхоё л доо. Хурдан хүмүүс. Тэд их хүчтэй, зоригтой, арга зальтай хүмүүс байдаг бөгөөд энэ зангаараа бусдаас ялгардаг. Тэд бэрхшээлийг яаж тойрч гарахаа мэддэг учраас бэрхшээлээс айх нь ховор.

Сэтгэл зүйн энэ онцлог нь жолоо барьж жолооны дүрмийг биелүүлэхэд нь ч эерэгээр нөлөөлдөг байна.

  • Өөдрөг үзэлтэн. Энэ хэв шинжид хамрагдах хүмүүс хашир, аливаа зүйлд дасан зохицохдоо хурдан, аливаа зүйлд завшаан эрэлхийлэгчид байдаг. Сэтгэл зүйн энэ онцлог нь тэднийг жолооны дүрмээ сайн баримталдаг ч сиймхий гарвал дүрмээ багахан зөрчихөд хүргэдэг байна.

За тэгээд нас биед хүрсэн хүмүүсийн сэтгэл зүйн онцглог шинж чанар, зан төлөв нь удамшил болон хүрээлэн байгаа орчноос төлөвшдөг. Энэ зан төлөв нь тухайн үеийнхээ нөхцөл байдлаас хамааран өөрчлөгддөг байна л даа.

Удамшил (Heredity)-удамшлын онолоор бол бидэнд эцэг эхээс маань зарим онцлог шинжүүд өвлөгдөж ирдэг. Үүнд: өндөр, гадаад үзэмж, хүйс, зан төлөв, физикийн хүч, биологийн хэмнэл ордог.

Бие хүний онцлогийг ганцхан удамшлаар тайлбарлаж бас болохгүй. Учир нь хүүхэд болгон эцэг эхтэйгээ зөн төлөв, физиологийн шинж чанараараа адилхан байдаггүй шүү дээ.

Хүрээлэн буй орчин (environment) -үүнд бидний өссөн орчны дэг жаяг, уламжлал, өсөж хүмүүжиж амьдралын туршлагаа олж авсан гэр бүл, нийгмийн бусад бүлэг найз нөхөд, хандлага, хэм хэмжээ норм, бидний амьдралын туршлагыг бүрдүүлж буй бусад хүчин зүйлс ордог.

Тэгэхээр хүрээлэн буй орчин хүн төлөвшихөд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Судалгааны үр дүнгээс харахад хүүхдүүдийн зан төлөв эцэг эхээсээ удамшдаг мөртлөө нэг айлын хүүхдүүд хоорондоо зан төлөвийн хувьд ялгаатай байдгийн учир нь хүүхдүүдийнх нь өсөж торнисон цаг хугацаанаасаа хамаарч өөр өөр байдагтай холбож үздэг. Энэ утгаараа хүн аливаа зүйлийн дүрэм журмыг даган биелүүлэх нь ч гэсэн өөр өөр байдаг гэсэн үг л дээ.

Баярлалаа Анна.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.