ЯВААРАЙ ХӨ

Ухаантай хүний хувьд өдөр бүр шинэ амьдрал эхэлж байдаг - Дейл Карнеги

Жолоо бариад явж байхад зарим жолооч нар явж өгөхгүй, зам түгжээд бухимдал үүсгэдэг  талаар Оросын сэтгэл судлаач Анна Хэнникинатай ярилцлаа. 

Сайн байна уу? Хатагтай Анна

Хотын төвөөр жолоо барихад зөвшөөрөгдсөн хурд гэж байдаг шүү дээ. Гэтэл зарим жолооч нар бараг л мөлхөөд явж өгөхгүй, тэгээд зам тавьж өгөхгүй яваад байдаг даа. Ийм үед ер нь яах ёстой вэ? Та нэг зөвлөгөө өгөөч?

Анна: Сайн байна уу? Тиймээ тийм үе байдаг. Тэгэхдээ тэр нь янз бүрийн шалтгаанаас болж байгаа юм. Тухайлбал:

  • Шинэхэн жолооч байж болно. Тэгээд аль болох жолоогоо барих гээд хамаг анхаарлаа төвлөрүүлчихсэн, тольтойгоо сайн харьцаж чаддаггүй, зам тавьж өгөх нь бүү хэл урдах замаа л арай гэж харж явдаг. Уул нь шинэ жолооч гэсэн наалт наачихвал ард нь яваа жолооч уурлаж бухимдахгүй л байлаа. Гэхдээ зарим шинэ жолооч нар маань тийм наалт наадаггүй.
  • За бас удаан хугацаанд жолоо бариагүй хүмүүс байнаа. Тэгээд машин бариад явахаар машиндаа дасах гэж бас хөөрхөн хугацаа шаардчихдаг. Шууд л хаазлаад давхих гэхээр бяцхан айдас байгаад явж ядаад байдаг.
  • Бас машинаа солиод өөр машин унаж байгаа бол машиндаа дасах гэж бас жаахан уддаг тал бий. Машины жижиг томоос шалтгаална, тоормос, хааз гээл дурдвал их зүйл бий. Толь хүртэл нөлөөлдөг. Тиймээс жолоо барьж байгаа та миний хэлсэн эдгээр шалтгаануудыг сайтар сонсоод тогтоож аваарай. 

Жолоо бариад явж байхад чинь  урд чинь явж өгөхгүй байгаа өөр жолоочийг буруутгаж өөрийгөө стрессдүүлэхгүй байх тал дээр анхаараарай.

Тэгээд:

Аан, аягүй бол шинэ жолооч байхаа даа гээд аятайхан гүйцэж түрүүлээд явж болно шүү дээ. Магадгүй багахан түгжрэлтэй байвал хүлээцтэй ард нь яваарай. Нялх хүүхдээ суулгачихсан ээж өмнө чинь жолоо бариад явж байж мэднэ шүү дээ. Тиймээс өөрийгөө болон бусдыг хүндэтгээд хүлээцтэй яваарай.
Та хэрвээ ингэж чадвал өөрийгөө ч бухимдуулахгүй, бусдыг ч сандаргахгүй шүү дээ.

Баярлалаа Анна.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.