ТЕРМАЛ БУЮУ ДУЛААНЫ ТУХАЙ ФИЗИКИЙН ХИЧЭЭЛЭЭ ЭРГЭН САНАЦГААЯ

Физикийн хичээл дээр дулааны тухай нилээд судалснаа санаж байгаа хүн байна уу? Одоо тэгвэл тэр хичээлийн амьдрал дээрх хэрэглээ бидэнд иржээ.

Термал цүнх гэсэн ойлголт дэлхий даяар хүчтэй яригдаж эхэлжээ. Дулаанаа барьдаг гэсэн үг. Шинжлэх ухааны нарийн хэллэгээр бол Thermal insulation гэсэн материалын тухай яриа болно. Температурын өөрчлөлтийг өөрөөрөө нэвтрүүлдэггүй материал юм.

Тэгэхээр гадна талд хүйтэн, дотор талд халуун байвал түүнийг хоёр талдаа барина гэсэн үг. Их энгийн боловч амьдралд маш хэрэгцээтэй материал байгаа биз. Ялангуяа Монгол шиг өвөл нь хахир хүйтэн, зун нь шатаам халуун байдаг оронд Термал материалын хэрэглээ онцгой их байх учиртай.

Хамгийн сүүлийн үеийн хүчирхэг термал материалыг ашиглаж Mobicool брэндийн залуус Coolbag буюу доторх температураа барьдаг цүнх хийжээ. Хөргөгчөөс авсан хүйтэн ундаа хийвэл хүйтнээрээ, зуухнаас гаргасан шарсан мах хийвэл халуунаараа хэсэг хугацаанд байна гэсэн үг.

1980-аад оноос термал цүнхнүүд мэр сэр үзэгдэж эхэлсэн бол өнөөдөр айл бүрт байх нэгэн цүнх болж хувирчээ. 1983 онд пицца хүргэгчид термал цүнхийг өргөнөөр хэрэглэсэн байдаг. Монголд ч гэсэн улаан хавтгай цүнхэнд пицца хийгээд дүн өвлөөр зөөж байгаа харагддаг шүү дээ.