СӨРӨХ ТУЛААН

Өгсүүр зам бас л жолооч хүний ур чадварыг сайн шалгаад авдаг нэг даваа шүү. Хий эргэнэ, хүч алдана, хойшоо алдана гээд өгсөж байхад юу эс болох ов. Амьдралын зам, машины зам өгсөхдөө хамгийн хэцүү байдаг хойно доо. За тэр ч яахав тэгвэл өгсүүр замд юу юу анхаарвал зохилтойг Тожоо жолооч ингэж айлджээ.

Хамгийн гол нь хүч алдуулалгүй, дугуйгаа хий эргүүлэхгүй, болгоомжтой өгсөж, буух юм. Үүний тулд өгсүүр замд эрчтэй орж, жигд хаазтай явах хэрэгтэй.

ӨГСҮҮР ЗАМД ЭЙР-КОНДИШНОО УНТРААГААРАЙ

Одоо танд хэрэгтэй хэдэн зөвлөгөө хүргэе. Энэ бол ӨГСҮҮР ЗАМД ХИЙ ЭРГҮҮЛЭХГҮЙ БАЙХ АРГА юм л даа.

  1.  Дифференциал цоожлогч залгах: Гулгаатай өгсүүр замд дифференциал түгжигдсэнээр бүх дугуй - тэнхлэг болон араатай холбогддог. Үүний үр дүнд өгсөх үед нэгэн зэрэг дэмжиж өгөх юм.
  2. Хазыг жигд өг: Хазыг аль болох бага, жигд гишгэх хэрэгтэй. Хэт их өгвөл дугуйг хий эргүүлж хүч алдуулах эрсдэлтэй.
  3. Моторын эргэлтийг дундаж эргэлт дээр нь барих: Үр дүнд нь дугуй хий эргэхгүй. Хэрэв хаз өндөр өгч дугуйг огцом хүчтэй эргүүлбэл доороо хийж эргэж гулгаа дээр хөдлөх боломжгүй болдог. Жигд хазтай явах үеийн дугуй мөстэй гадаргуу дээр харьцахад хөдөлгүүрийн эргэлт улам ихэссээр байдаг. Энэ үед дугуй мөсөн дээр хий эргэдэг болохоор хазыг тухайн үед хасаад байгаарай. Мэдрэмж л дээ энэ бол.
  4. Гулгаатай өгсүүр замд бусад машины гаргасан мөрөөр явахгүй байх хэрэгтэй. Учир нь бусад машинууд замыг илүү гулгаатай, гялаан болгосон байдаг. Шинэ мөр гарган явах нь өгсөхөд илүү хялбар болгоно гэсэн үг.
  5. Баруун гар талдаа шахаж явах бас чухал. Замынхаа баруун гар талыг барьж явбал дугуй илүү зуралттай байдаг. Учир нь замын голын хэсэг илүү гялаантай болсон байдаг. Аа харин энэ үедээ хашлага болон замын хажуугаасаа болгоомжилж яваарай.
  6. Өгсүүр замд эйр-кондишноо унтраагаарай.

Эйр-кондишний насос хөдөлгүүрээс эргэлт авч ажилладаг. Ажиллагааны үед хөдөлгүүр ердийн үеийхээс хүч муу болдог. Ялангуяа өгсүүр замд илүү мэдрэгддэг.

Тиймээс өгсүүр замд эйр кондейшноо унтрааж, давсныхаа дараа залгах хэрэгтэй. Ингэвэл өгсүүр газар хүчгүйдэхгүй. Өгсөх хооронд салон халаад бүгчимдээд байх нь бага байдаг. Учир нь нэгэнт хөрсөн салоны радиатор өгсөөд буутал хүйтнээ барина.