LAND CRUISER 100, LX470 | ТҮГЭЭМЭЛ ЭВДРЭЛ, ГЭМТЭЛ

Хөдөлгүүр

  1. 4000сс моторын түгээмэл эвдрэл гэвэл гинж дуугарч солино, яндан мэдрэгч гэмтэнэ, ролик дамар гэмтэнэ.
  2. 4600сс моторын хувьд гинж дуугарна. Гинжгүй моторын хувьд духны ремень солино. Суурьтай чангалагч хамгийн түрүүнд муутдаг.
  3. 4700сс моторын хувьд динам моралын элэгдлээс болж эвдэрдэг.
  4. Духны дамарууд дуу орно, чангалагчийн суурь дуу орно, сэнсний термомуфьт гацдаг. Динам, стартер түгээмэл шатдаг. Гадна ремень, ремень чангалагч, чангалагчийн дамарууд шунгинаж дуу ордог, чангалагчийн суурь эвдэрдэг,
Цахилгаан

1. VGRS гэмтдэг. Энэ нь тэнхлэг тохиргоо буруу хийх, VGRS мотор, комьютер гэмтэх зэргээс болж ажиллагаагүй болдог.

2. Кузов өргөгчийн насосын даралт мууддаг. Шалтгаан нь шингэнийг солиогүй удсанаас насосын даралт багасаж ажиллагаа мууддаг.

Тулгуур эд анги

  • Хамгийн түгээмэл эвдэрдэг гэвэл дээд доод өндгөн тулгуур, рулын аппарат, хойд богино татуурганы тулк, урд хойд даравч, босоо тэнцүүлэгч, цаапны шарик зэрэг багтана. Гол эвдрэлийн шалтгаан нь замын нөхцөл муугаас болдог. Тиймээс хөдөө явахдаа хүчлэхгүй, замын донсолгоог гаргаж жолоодоорой.
  • Дээрх эд ангиуд нь муудсанаар тэнхлэг тохиргоо алдагдаж дугуй идэгдэнэ, цаашлаад тяг шарнер, рулын аппарат муудаж эхэлдэг.
  • Цаапны шарик бол ус их туулахгүй байхад муудаад байх нь гайгүй.
  • 105/80 серийн урдаа чулактай машины хувьд доод ширмэн гарны тулк, эсгий сальник, буузан шарик түгээмэл эвдэрдэг. Хойд тэнхлэгийн хувьд моралын элэгдлээс болж хагас голын сальникаар тос хаядаг.
  • 470 цувралын хувьд кузов өргөгч гэмтдэг. Жолооч нар зориулалтын шингэнийг нь хийхгүй тоормосны шингэн хийснээс болж эвдрэлд хүргэдэг. Мөн хөдөө явахдаа хэт их ачаа ачсанаас болж амортизатор, дамп эвдэрдэг.