СЭЛБЭГ ҮНИЙН САНАЛ - 555 явах анги
ХОТОД ХОЛЫН ГЭРЭЛТЭЙ ЯВАХ НЬ ЗОХИМЖГҮЙ
Холын гэрлээ хотын нөхцөлд асаасан машиныг анзаарвал тал өрөөсөн гэрэлтэй байх нь элбэг. Ойрын гэрэл нь хангалттай гэрэлтүүлэхгүй учраас холын гэрлээ асаалттай олон жолоочид төвөг уддаг. Тиймээс бусдыгаа бодоод бүтэн гэрэлтэй явж байгаарай.
Хэрвээ үзэгдэц хангалтгүй бол гэрлийн тусгалаа тохируулах, гэрлээ өнгөлж үзээрэй. Харин холын гэрлээ асаах шаардлага гарсан бол өөдөөс ирэх машин дохио өгөнгүүт ойрлуугаа шилжүүлж заншаарай.
