МЭДЛЭГ - ДУХНЫ РЕМЕН №126

#KNOWLEDGE

Ихэнх хөдөлгүүр духны рементэй байдаг. Хэрвээ та анзаарсан бол хэрэглэгчийн гарын авлагын номон дээр үүнийг 80.000 км тутамд сольж байхыг зөвлөдөг бөгөөд зөрчвөөс поршен, клапан гэмтэж засварын өндөр зардал гардаг.

Тиймээс та бүхэн өмнө нь сольж байсан бол тогмол хуваарийн дагуу, сольж байгаагүй бол мэргэжлийн инженерээр үзүүлээд солиулах шаардлагатай бол яаралтай солиулаарай.

Хэрвээ та инженерээр үзүүлэх боломжгүй газарт байгаа тохиолдолд ремен дээр элдэв ан цав гарсан эсэх, хэт хуурайшсан эсэхийг шалгах мөн хөдөлгүүрээс алгадах, хусах мэт дуу гарч байгаа эсэхийг нягталж үзэх хэрэгтэй. Хэрвээ дээрх тохиолдлууд бий бол яаралтай солиулна уу.

Зарим япон автомашинууд 100.000 км яваад хянах самбар дээр T.Belt гэрэл асдаг бөгөөд анхааруулгын гэрлийн дагуу духны ременээ оригиналаар нь сольж байгаарай.

Духны ременийг худалдан авахдаа зөвхөн оригинал бүтээгдэхүүн худалдан авч байгаарай. Хуурамч духны ремен нь оригиналыг бодвол голын утсууд цөөхөн, бүрэгч утас нь хэврэг байдаг тул тасрах нь хурдан, ачаалал даах чадвар муутай байдаг.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.