Э.ТЭМҮҮЖИН: PRIUS 20-Д ХАМГИЙН ӨНДӨРТӨӨ ЯМАР ХЭМЖЭЭТЭЙ ДУГУЙ ТАВЬЖ БОЛОХ ВЭ?

Сайн байцгаана уу? Би Доктор Авто Сүлжээ ХХК-ийн дугуйн худалдааны зөвлөх Э.Тэмүүжин байна. Автомашин хэрэглэгчийн мэдлэгийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Приус 20-д хамгийн өндөртөө ямар хэмжээтэй дугуй тавьж болох талаарх зөвлөгөөг бэлдлээ.

Prius 20-ийг үйлдвэрээс стандарт дугуйтайгаа гадаргуугаас тэнхлэг хүртэлх зай нь 14.5 см байхаар бүтээсэн байдаг.

Энэ нь манай орны замын нөхцөлд намдаад байдаг учир хурд сааруулагч, энхэл донхолтой замаар явах үед тэнхлэг тулах, шүргэх, цохих гэх мэт хүндрэл тохиолддог. Иймээс ихэнх хэрэглэгчид аль болох өндөрлөж дээрх асуудлуудыг шийдэхийг хүсдэг.
Prius 20 автомашинд стандарт хэмжээтэй дугуй нь 185/65/R15 бөгөөд жолооч нар практик дээр дараах хэмжээгээр томруулж өндөрлөдөг.

  • 195/65/R15
  • 205/65/R15
  • 215/65/R15

Эдгээр хэмжээстэй дугуйг хийснээр таны машины газраас тэнхлэг хүртэлх зай хир өндөр болохыг хүснэгтээс үзээрэй.


Хэмжигдэхүүн /мм/
Стандарт хэмжээс
Өндөрлөх хэмжээс
Хамгийн тохиромжтой хэмжээс
Ачаа их ачдаг, олон хүн сууж явдаг бол тохиромжгүй

Дугуйн өргөн

185
195
205
215
Дугуйн өндөр
65
65
65
65
Обуд
15
15
15
15
Дугуйн өндөр
120
126
133
139


Үйлдвэрлэгчийн зүгээс хаалганы бага дээр заасан дугуйг ашиглахыг анхааруулсан байдаг. Хэрвээ тохиромжгүй дугуй ашиглавал осолд хүргэх хүртэл аюултай байдал бий болохыг анхааруулая.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.