СҮҮЛИЙН 40 ЖИЛД М ДИВИЗИЙН ГАРГАСАН ТОП 8 ЗАГВАР

5 дугаар сарын нэгний өдөр БМВ Моторспорт GmbH-ийн 40 жилийн ой тохиосон өдөр байлаа. Анх 1972 онд БМВ компани өөрсдийн загваруудыг илүү сайжруулан тоноглон гаргах М буюу Моторспорт брэндийг бий болгож байсан бөгөөд М логогоор бусдаас онцгойрч байв. Ингээд та бүхэндээ сүүлийн 40 жилийн хугацаанд тэдний гаргасан онцлох хэдэн загваруудыг танилцуулъя. Анх үүсгэн байгуулагдахдаа 8 ажилтантай байсан бол 1988 онд 400 ажилтантай болтлоо хүрээгээ тэлсэн бөгөөд одоо бол БМВ-ийн томоохон зах зээлийг ханган ажиллах хүндтэй үүргийг гүйцэтгэж байгаа юм. М брэнд нь уламжлалт БМВ-ийн загваруудын хөдөлгүүр, хурдны хайрцаг, явах эд анги, салон, аеродинамик, гадна тоноглол зэргийг өөрчлөн сайжруулдаг бөгөөд бүхий л М загваруудыг Германд байрлах БМВ-ийн хувийн Ньюргбург тойрогт тест хийж шалгадаг байна.

BMW-M-cars-group-shot-623x389

БМВ 3.0 CLS - Байгуулагдаад удаагүй байхдаа, М дивиз анхны загвар дээрээ ажиллаж эхэлсэн бөгөөд алдарт БМВ 3.0 CSL загварыг хөгжүүлж байсан байна. Үндсэн загварын хувьд БМВ-ийн E9 шасситай 3.0 CS хувилбар дээр суурилагдан бүтээгдсэн бөгөөд CSL нь илүү хөнгөн жинтэй болж брэндийн анхны 4 хавхлагатай цуваа 6 цилиндрийг ашигласнаар онцлог болжээ. Улмаар энэхүү загвар 1973-1979 оны хооронд 6 удаа Европын Тоуринг Автомашины Уралдаанд түрүүлсэн байдаг байна. Энэхүү уралдааны загварт ашигласан хос турбо бүхий хөдөлгүүр нь 750 морины чадлыг гаргадаг байсан бөгөөд улмаар хэрэглэгчдийн сонирхлыг татах үүднээс хязгаарлагдмал тоогоор үйлдвэрлэсэн байна. Бага тоогоор үйлдвэрлэгдсэн энэхүү загварт энгийн 3.0 литрийн I-6 хөдөлгүүрийг суурилуулж өгсөн ба улмаар хаалга, багажны хаалга, капот зэргийг нь уралдааны загвартай ижилхэн хөнгөн цагаан материалаар хийж өгсөн юм байна.

34525830

БМВ М1 - М1 бол М брэнд нэрийг зүүсэн анхны автомашин төдийгүй БМВ-ийн загвар дээр суурилаагүй анхны автомашин болсноороо онцлог байлаа. Түүнийг 1978-1981 онуудын хооронд М дивиз гараар угсран үйлдвэрлэж байсан бөгөөд эх биеийн дизайныг гаргахдаа 1972 оны БМВ Турбо загварыг элементийг шингээж Giugiaro компани гаргасан бөгөөд Ламборгини компани түүний арал, эх биеийн хэсгийг үйлдвэрлэж, харин ItalDEsign компани салоны хэсгийг нь хариуцан М-д нийлүүлж байсан байна. Герман руу явуулсан эдгээр бүрдлийг М брэнд хөгжүүлэн түүнд 277 морины хүчтэй 3.5 литрийн 24-хавхлагатай I-6 цилиндрийг суурилуулснаар М1 загвар төрөн гарч байсан бөгөөд ердөө л 456 ширхэг М1 үйлдвэрлэгдсэн байдаг байна.

BMW-M1-race-car-front-view-1024x640

БМВ E28 M5 - БМВ Моторспорт брэнд анхны 5 цувралтай эн зэрэгцэн бий болсон бөгөөд 530, 533i, 535i цувралыг гаргахад нь тусалж байсан байна. Гэхдээ анхны М5 загварыг 1984 он хүртэл хөгжүүлэн гаргаагүй ажээ. 1984 онд гарсан эхэн үеийн М5 загвар нь М1-ээс авсан 3.5 литрийн цуваа 6 цилиндртэй хөдөлгүүртэй байсан хэдий ч хүчин чадал нь арай нэмэгдэж 286 морины хүчтэй болсон байдаг байна. Ингэснээр хүнд кузовтой седаныг түүртэх зүйлгүй авч явж чаддаг байжээ. Гадна талаасаа стандарт 5 цувралтай ижил харагддаг боловч үйлдвэрлэгчээс тогтоож өгсөн дээд хурд нь 245 км/ц байсан нь онцлог байжээ.

1984-BMW-M5-E28-front-three-quarter-1024x640

БМВ E30 M3 - Энэ бол анхны амжилт олсон загвар юм. Анхны М3-ийг Тоуринг уралдааны А-Группд зориулан тусгайлан бүтээсэн бөгөөд олноор үйлдвэрлэгдэх хувилбар нь 195 морины хүчтэй, 16 хавхлагатай 2.3 литрийн цуваа 4 цилиндртэй хөдөлгүүртэй байсан байна. Улмаар М-ийн сайжруулсан амортизатор, намхан хойд спойлер, олон хуниастай обуд зэргээр ялгарч байсан юм. Ойролцоогоор 1991 он хүртэл 18,000 ширхгийг үйлдвэрлэсэн тооцоо байдаг бөгөөд World Touring Car Championship (WTCC) уралдаанд Мерседес-Бенз, Форд, Алфа Ромео болон Вольво багуудтай ширүүн тэмцэлдэж байсан загвар юм. Цаашлаад European Touring Car Championship уралдаанд хэд хэдэн удаа түрүүлж мөн German Touring Car Championship буюу DTM уралдаанд 2 удаа тэргүүлж байсан алдарт загвар ажээ.

1986-BMW-M3-front-three-quarter-1024x640

БМВ М Coupe/Roadster - Тэр үед Z3 загвар дээр суурилсан М купе болон Роадстер загваруудыг Шэлби Кобрагаас санаа авсан гэвэл та лав санал зөрөх байх. БМВ компанийн М дивиз том чадалтай хөдөлгүүрийг БМВ-ийн жижиг кузовт санал болгож байсан бөгөөд эхэн үедээ Хойд Америкт E36 M3-ийн 240 морины хүчтэй 3.2 литрийн цуваа 6 цилиндртэй хөдөлгүүрийг санал болгож байсан бол дараагаар нь E46 M3-ийн 321 морины хүчтэй 3.2 литрийн хөдөлгүүрийг санал болгосон юм. М Купе болон Роадстер загварууд бол харьцангуй залуу загварууд бөгөөд түүнийг 1998-2008 оны хооронд үйлдвэрлэж байсан юм. Ерөнхийдөө бол Купе загвар нь E46 M3 загвар дээр суурилсан түүний олон зүйлсийг өөртөө шингээсэн бол Роадстер загвар нь E36 M3 загвараас өөртөө олон зүйлсийг нь шингээн авсан юм.

1998-BMW-M-Coupe-profile-1024x640

БМВ E36 M3 - БМВ компани түүнийг "Бүхий л цаг үеийн хамгийн шилдэг тоуринг загвар" гэж тодорхойлдог бөгөөд 2-р үеийн М3 нь түрүү үеийн генийг шингээсэн хүчтэй загварын нэг болж чадсан юм. Гэхдээ өмнөх үе шигээ тийм ч ширүүн төрхийг бий болгож сэтгэлд хүрч чадаагүй бөгөөд энэ нь түүний орчин цаг үеийн дизайны хэлбэрийг шингээсэнтэй нь холбоотой билээ.
Хөдөлгүүрийн хувьд хуучин ашиглаж байсан 4 цилиндртэй хөдөлгүүрийг халж БМВ-ийн шинэ цуваа 6 цилиндртэй хөдөлгүүрийг ашиглаж эхэлсэн бөгөөд 2 төрлийн хувилбартайгаар хэрэглэгчдэд хүрч байлаа. Эдгээрт 3.0 литр болоод 3.2 литрийн багтаамжтай хөдөлгүүрүүд багтаж байсан бөгөөд сүүлийн хөдөлгүүрийг үйлдвэрлэлт эхэлснээс хойш 2 жилийн дараагаар танилцуулсан юм. АНУ-д гаргаж байсан 3.0 литрийн хөдөлгүүр нь Европын анд нараасаа 46 морины хүчээр бага байсан хэдий ч хөнгөн кузовын ачаар эхэн үеийн М3-ийн 7 секүндэд авдаг байсан 100 км/ц хурдыг 6 секундэд авдаг болсноороо онцлог болжээ. Шинэ М3 нь өмнөх загвараас 150 гаруй кг жин хассан бөгөөд стандарт 3 цувралаас илүү намхан, илүү тогтвортой болж чадсан байдаг байна. 1997 оны үед түүний 4 хаалгатай седан хувилбарыг зах зээлд танилцуулсан бөгөөд сонголтоор SMG хурдны хайрцгийг хийж өгч байжээ. 2-р үеийн М3 нь олон улсын тэмцээнүүдэд маш амжилттай оролцож байсан ба БМВ компани 1994-1999 оны хооронд ойролцоогоор 71,000 ширхэг 2-р үеийн М3 загварыг зах зээлд борлуулж чадсан байна.

1995-BMW-M3-yellow-front-three-quarter-1024x640

БМВ E39 M5 - БМВ компанийн Моторспорт дивизийнхэн цуваа 4 болон 6 цилиндртэй хөдөлгүүрээс түр зуур анхаарлаа холдуулж илүү том хөдөлгүүрийг 1998 онд E39 M5 загварт танилцуулсан юм. М5 нь танилцуулагдахдаа 4.9 литрийн V8 цилиндртэй гарсан бөгөөд 400 морины хүч болоод 500 Нм эргүүлэх хүчтэй хүчирхэг хөдөлгүүртэй байлаа. Түүнд ганцхан Getrag Type-D 6 шатлалт механик хурдны хайрцгийг санал болгож байсан ба том обуд, гайхалтай биеийн загвар, М сайжруулсан амортизатор зэргээр тоноглогдсон байв. 1999-2003 оны хооронд нийт 20,482 ширхэг E39 M5 загвар худалдаалагдсан байдаг байна.

1998-BMW-M5-profile-1024x640

БМВ E90 M3 - М цуврал загварын шилдэг бүтээлийн нэг яах аргагүй мөн юм. Түүнд өндөр хүчин чадал бүхий 414 морины хүчтэй 4.0 литрийн V8 хөдөлгүүрийг суурилуулсан бөгөөд маш гайхалтай жолоодлоготой юм. Өмнө нь М5 танилцуулагдаж байсан технологуудыг өөртөө шингээсэн төдийгүй хөнгөн байлгах үүднээс урд тэнхлэгт хөнгөн цагаан эд ангийг ихээр хэрэглэсэн байдаг байна. Түүнийг одоогоос 5 жилийн өмнө танилцуулж байсан хэдий ч цаг хугацааг үл хайхран одоог хүртэл хүчтэй өрсөлдөгч загваруудын нэг байгаа билээ. Харин дараа үеийн М3 загварыг цуу яриагаар хос турботой 6 цилиндртэй хөдөлгүүрийг ашиглана хэмээн ярилцаж байгаа бөгөөд хэрвээ тэгвэл М-ийн хувьд өөрсдийн 40 жилийн бүтээн байгуулалтаасаа ухарсан хэцүүхэн хэрэг болох болов уу.

2011-BMW-M3-front-three-quarter-motion-1024x640

Та аль BMW М загварт дуртай вэ?

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.