МЭДЛЭГ - ИХ ГЭРЭЛД 100W ЛАМП ХИЙЖ БОЛОХ УУ? №248

#KNOWLEDGE

Машин үйлдвэрлэгчээс их гэрэлд хамгийн тохиромжтой гэж 55W/60W гэсэн хол ойрын лампыг хийж өгсөн байдаг. Хэрэглээний явцад эдгээр лампууд бүдгэрэх, замыг сайн гэрэлтүүлэхгүй байх үед жолооч нар их ваттай гэрэл хийх талаар боддог. Үүнд 90W/100W зарим нь 100W/110W хүчин чадалтай, тод тусгалтай их гэрлийн лампыг тавихыг хүсдэг. Тэгвэл энэ үйлдэл нь БУРУУ юм.

Учир нь өндөр чадалтай ламп их дулааныг ялгаруулдаг мөн цахилгааны гүйдлийг ихээр шаарддаг. Ингэснээр пластик материалтай их гэрлийн гадаргууг хайлуулна, цахилгааны шонг халааснаар түүнийг хайлуулна, бүр цаашилбал цахилгааны утас хайлж галын аюул үүсэх аюултай. Үр дүнд нь шинэ гэрэл болон шинэ шонг авах шаардлагатай болдог.

  • Зарим ламп үйлдвэрлэгч нар өндөр үзүүлэлттэй, бага чадлыг хэрэглэдэг лампыг үйлдвэрлэдэг болсон. Ингэснээр 55W-ийг хэрэглэж 100W шиг тод тусдаг болдог. Энэ төрлийн гэрлийн үнэ энгийн гэрэлтэй харьцуулбал илүү өндөр байдаг. Стандарт лампны оронд хэрэглэж БОЛДОГ давуу талтай. Үүнийг хайрцгийн дээр нь тодоор бичиж өгсөн байдаг.
  • HID гэрлийн хувьд ихэвчлэн 35W чадалтай лампыг хэрэглэдэг. Үүнээс илүү өндөр чадалтайг хийвэл HID систем дээр гэмтэл гарах, өсгөгч шатах, гэрлийг хайлуулах, асахад доголтой болох зэрэг шинж тэмдэг илэрдэг. Тиймээс HID ламп дээр мөн л БОЛОХГҮЙ.

Таны гэрэл ашиглалтын явцад тусгал муудвал лампыг стандартын дагуу солих, шороо тоосноос салгаж, цайрыг угааж цэвэрлэх, гадна гэрлийн өнгөлгөөг хийх хэрэгтэй. Мөн хамгийн чухал нь гэрлийн тохиргоогоо зөв болгох хэрэгтэйг үргэлж санаарай.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.