NISSAN MURANO

Murano нь Nissan-ын үйлдвэрлэн борлуулагддаг дунд оврын кроссовер жийп юм. Анхандаа хойд Америкийн хэрэглэгчдэд зориулан бүтээгдсэн. Ингээд 2002 онд хойд Америкийн зах зээлд борлуулагдаж эхэлсэн. Борлуулалтын дараахан япон дотоодынхоо зах зээлд  нийлүүлэх хүсэлт гаргасантай холбогдож японд нийлүүлэх судалгааны ажлын нэг хэсэгт 2003 онд Токио моторшоунд хойд Америкийн зориулалттай зүүн гар талдаа рультэй Murano нь танилцуулагджээ.

Үүний дараа Nissan төсөөлшгүй их эсэргүүцэлтэй тулгарсан учир баруун гар талдаа рультэй, цуваа байрлалтай 4 цилиндртэй хөдөлгүүртэй загварыг зохион гаргаж Японы зах зээлд гаргах болсон. Энэ 2 зах зээлээс гадна дэлхийн 100 гаруй оронд борлуулагдсан дэлхийг байлдан дагуулсан автомашин болсон байна.

Ямар ч зориулалтын загвар бай бүгдийг Фукуока муж дахь Nissan-ын Кюшю дахь үйлдвэрт хийдэг байна. Машины Murano нэр нь Италийн Венецийн Мурано гэдэг арлын нэрээс үүсэлтэй. Энэ арал дахь Венецийн алдарт шилэн урлалтай холбоотойгоор Murano автомашин нь түүх уламжлалыг хадгалсан үзэсгэлэнт шилэн эдлэлтэй төстэй, нэр хийцээрээ ч урлагийн бүтээлтэй төстэй шинж чанарыг хадгалжээ.

1-р үе Z50 (2002-2007)

2000 онд загвар дизайныг санаачлан гаргаж 2002 оны 11 сард Хойд Америкийн зах зээлд борлуулагдаж эхэлсэн. J31 Teana загварын суурин дээр зохион бүтээгдсэн.

Хөдөлгүүр нь V6 3.5литрийн VQ35DE загвар нь хурдны хайрцаг 6 шаттай гар шилжүүлэг бүхий CVT, 4 дугуйгаар хөтөлдөг байхад, цуваа байрлалтай 4 цилиндртэй 2.5 литрийн багтаамжтай QR25DE нь 4 шаттай автомат хурдны хайрцагтай, урдаа хөтлөгчтэй байдаг байна. 4 цилиндртэй цуваа байрлалтай хөдөлгүүртэй нь Япон болон Сингапур улсуудад зарагддаг, бусад зах зээлд V6 хөдөлгүүртэй нь борлуулагддаг байна.

Дизайн

Энэ загвар зохион бүтээгдэж байх үе нь Nissan автомашин үйлдвэрлэлийн  хямралын үетэй давхцаж байсан учир Murano загварт амжилт гарах эсэхэд маш санаа зовинож байсан. Тиймээс гадна дизайныг сайн хийж борлуулалтын хувийг ихэсгэх зорилгоор хамгийн сүүлийн үеийн загварыг гаргахаар хичээж эхэлсэн юм.

Үр дүнд нь хойд Америкт гадна дизайн үнэлэгдэж мөн Япон дотооддоо ч 2004 оны сайн дизайн шагнал хүртсэн байна. Мөн японы автомашины тусгай загварт ашиглагддаг боровтор өнгийн хромон никель урд нүүртэй болсноос гадна, 2005 онд зөвхөн  хойд Америкт борлуулах загварын өөрчлөлт нь урд нүүрийн баруун зүүн 8 нүхийг 10 болгон гадна талаа өөрчилсөн. Мөн арын гэрлийг LED болгосон.

Борлуулалт

Анхан үедээ зөвхөн хойд Америкт борлуулагддаг байсан бол дэлхийн зах зээлээс ихээхэн сайшаал хүртсэн учир 80-аад оронд эцэстээ борлуулагдсан байна. Анхлан 420.00-р тооцоолж байсан хойд Америкийн зах зээлд 500.000 ширхэг борлуулагджээ. Японд жилдээ 10.000 машин тогтмол зарагддаг бөгөөд нийт 30.000-40.000 машиныг борлуулсан байна.

  • 2002 оны 3 сард Нью-Иоркийн 102-р авто шоунд оролцсон.
  • 2002 оны 11 сард хойд Америкт худалдаалагдаж эхэлсэн.
  • 2003 оны 10 сард Токио 37-р моторшоунд хойд Америкт хэрэглэдэг зүүн гар талдаа рультэй загвар оролцсон.
  • 2004 оны 9 сарын 2 нд. Японд анхлан борлуулагдаж эхэлсэн.
  • 2004 оны 9 сард. Парист европт гаргах загвар оролцсон.
  • 2004 оны 10 сарын 29. Японы блюстэйж салонд борлуулагдах болсон.
  • 2005 оны 1 сарын 12. Кюүшю үйлдвэр дээр борлуулагдах 10 сая хувийг бэлгэдэж хугацаатай зарлагдсан Кабэрнэ-г гаргасан. Хойд америкт л зориулан хийж байсан усан үзмэн хөх өнгийн арьсан суудлаас эхлэн бүх зүйлээр тоноглосон.
  • 2005 оны 2 сар. Европд борлуулж эхэлсэн.
  • 2005 оны 12 сарын 27. Нэг хэсгийг өөрчилсөн. Их биеийн өнгө нэмэгдэж, арын гэрэл бүх машинд нэгэн загварын болж стандартчилагдсан. 2006 оны 9 сар хүртэл 100 машин үйлдвэрлэх төсөлтэй.
  • 2006 оны 5 сарын 25. Загварлаг мөнгөлөг арьсан доторлогоотой тусгай шинэ загвар борлуулагдаж эхэлсэн.
  • 2006 оны 12 сарын 15. Бор арьсан доторлогоотой шинэ загвар борлуулагдаж эхэлсэн.
  • Алте бианероссо хязгаартай цөөн тооны 100 ширхэг 2008 оны 3 сар хүртэл борлуулсан.
  • 2007 оны 12 сарын 13. Өмнөх тусгай доторлогооны загваруудыг дахин давтаж, хойд Америкт хэрэглэгддэг загварын урд нүүрэн хэсгийг мөн авч ашигласан.

Шагнал

  • 2003 онд канада жилийн шилдэг трак шагнал хүртсэн.
  • 2004 онд шилдэг сайн дизайн шагнал хүртсэн.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.