АВТО ҮЙЛДВЭРЛЭГЧ: BMW

Германий Бавари мужийн Мюнхен хотод байрлах 2 дугуйт мотоцикл болон  автомашин үйлдвэрлэгч компани. (Bayerische Motoren Werke AG) юм. Компанийн төв байр нь автомашины хөдөлгүүрийн цилиндрийг илэрхийлэх дугуй 4  дүрсийг  нийлүүлсэн хэлбэртэй барилга байдаг. Түүнийг 4 цилиндр гэж дуудагддаг. Өөрийн харьяанд  нэгтгэсэн автомашины брэнд нь Английн “Роллс Ройс” болон “Мини” гэсэн  компани болно.

БМВ-ийн төв оффисийн барилга

Нийтлэг зүйл

Хувьцааны 47% хувь нь Сюзане Клаттен (Susanne Klatten), Штефан  Куант (Stefan Quandt) нарт харьяалагддаг, Куантийн гэр бүлийнхэн эзэмшдэг өрхийн компани юм.

БМВ нь Германаар “Бэ Эм Вэ гэж дуудагддаг”.  БМВ-ийн мотоцикль нь “Моторрад” (Motorrad) гэж бичигддэг боловч Германаар мотораат гэдэг.

Барааны онцлог

Ерөнхийдөө спортлог загварын автомашинаараа онцлог байдаг. БМВ суудлын автомашины хөтөлгөө нь хойд хөтлөгчтэй буюу  FR,  эсвэл үүнийг үндсэн болгосон 4 дугуйн хөтөлгөөтэй “xDrive” байдаг. Одоог хүртэл FF буюу урд хөтлөгчтэйгээр зах зээлд гаргасан автомашин байхгүй байгаа.

Ер нь бол FF-ийн зохион бүтээлтийн үйл ажиллагаа явагдаж байгаа бөгөөд түүний технологи нь Ровер 75 болон Мини-д авч хэрэгжүүлсэн байдаг. Мөн хөдөлгүүрийн хувьд цуваа байрлалыг сонгодог бөгөөд жолооны залуурын ажиллагаанд анхаарал тавин, батарейг арын багаaжинд байрлуулж өгч, урд болон хойд  талын  хүндийн хэмжээг тэнцвэржүүлж 50:50 болгожээ.

Загварын хувьд  дугуй хэлбэрийн 4 гэрэл болон кидни (kidney) нүүр гэгддэг тусгай хэлбэр бүхий тортой урд талын нүүртэй байдгаараа онцлогтой. Кидни нүүр нь 1933 онд худалдаалагдсан БМВ-ийн анхны оригинал автомашин “БМВ 303”-т ашиглагдсан бөгөөд урьд нь Италид байсан жижиг автомашины компани болох “Исо”-гийн зөвшөөрлөөр үйлдвэрлэгдсэн Исэта болон түүний төрөл болох “600”,  мөн ижил салхин хөргөлттэй хөдөлгүүрийг суурилуулсан “БМВ700” БМВ325 /1937-1940он/-аас бусад бүх загварын автомашинуудад ашигласан байдаг.

1992 оноос 2009 он хүртэл Дизайны хэлтсийн даргаар дизайнер Крис Бангл (Christopher Edward Bangle) гэгч америк хүн ажилласан байна.

Анхны Х5 цувралаас хойш худалдаалагдсан бүх шинэ загварын автомашины гадна дизайныг хариуцаж ажиллажээ. Энгийн салон бүхий 7 цувралын шинэ загварын автомашин нь хэтэрхий сайхан болсон учраас “Бангл бол БМВ-г дампууруулахын тулд Мерседесийнхэн оруулсан  нууц алуурчин” гэж хуучны загварт дуртай үйлчлүүлэгч нараас нь маш их хэмжээний  шүүмжлэл ирсэн байна.

Үр дүнд нь сүүлийн үеийн загвар нь бусад  автомашин үйлдвэрлэгч брэндүүдэд нөлөө үзүүлж БМВ автомашины борлуулалтад  чухал үүрэг гүйцэтгэсэн учраас уг загвар нь өндрөөр үнэлэгдэж ирж байгаа. 2009 онд Крисс Бангл нь ажлаас чөлөөлөгдсөний дараа Адриан Фан Хойдинк уг ажилд томилогджээ.

Өнгөрсөн үеийн бүтээгдэхүүн нь Мерседестэй харьцуулахад шинэ автомашины инновацийн дүнд электроник ихтэй байдаг учраас энэ нь байнга гэмтэж ойр ойрхон солих шаардлагатай болж байсан юм. Гэвч 2002 оноос шинээр гарсан автомашины зохион бүтээлтэд  япончууд  оролцсон гэх утгаараа  сайжирсан нь харагдаж байгаа бөгөөд энэ нь Феррари зэрэг Европын нийт автомашинд илэрч байгаа үзэгдэл  юм.

Емблемийн гарал үүсэл

Бавари мужийн далбаа
Бавари мужийн далбаа

Хар өнгийн захыг нь авсан дугуйн голыг загалмайгаар 4 тэгш хувааж цэнхэр болон цагаанаар будаж хуваасан загвартай билээ. Дугуй болон загалмай нь хуучин нисэх онгоцны хөдөлгүүрийн үйлдвэрлэгч байсан үеийг нь дурсаж онгоцны эргэлдэх сэнсийг илэрхийлсэн бол өнгө нь Баварийн хаан Вительбахын (Haus Wittelsbach) гэр бүлийн одонгоос гаралтай хуучин Баварийн хаант улсын, одоогийн Бавари мужийн тугнаас санаа авчээ. /Эргэлдэх онгоцны сэнс+Баварийн хөх тэнгэр цагаан үүлийг имижээ болгожээ/.

Эмблемний загвар нь өнгөрсөн үеүдэд хэд хэдэн удаа бага зэрэг БМВ үсэг болон түүний байрлалд нь өөрчлөлт орсон боловч үндсээрээ өөрчлөгдөөгүй .

БМВ-ийн урд нүүрийн загвар
БМВ-ийн урд нүүрийн загвар
Мотор спорт

Эртнээс моторспортод харьцангуй идэвхтэй оролцсоор иржээ. Ялангуяа toiring car-ийн төрөлд маш идэвхтэй оролцож ирсэн ба Шницер моторспорт (Schnitzer Motorsport) болон Хаманн моторспорт (HAMANN Motorsport) зэрэгт туслах механик багийг олноор бүрдүүлж, Дэлхийн touring car тамирчдын эрх авах тэмцээн болон Нюрбургийн тойрог 24 цагийн уралдаанд маш идэвхтэй оролцсоор иржээ.

F1-д хөдөлгүүр нийлүүлэгчээр 1980-1987 он, 2000-2005 оны 2 дахь үед оролцсон. 2006 онд Заубер багийг худалдан авч БМВ Заубер  F1 баг болон механик хэсэгт оролцсон боловч 2009 оныг сүүлчийнх болгон багаа худалдаж тэмцээнээс гарчээ.

Лиманс 24 цагийн уралдаанд Виллямстай хамтран туршилтын загварын  уралдааны машин болгон “БМВ V12 LM”-г зохион бүтээж байсан туршлагатай бөгөөд 1999 онд тус автомашины сайжруулсан төрөл болох "BMW V12 LMR"-ийг уралдуулж  ялалт байгуулж байжээ.

  • 2011 оноос мэргэжлийн жолоочтой хамтран Дэлхийн раллигийн (WRC) тамирчдын эрх авах тэмцээнд “Mini”-ийг ашиглахаар болжээ.
  • Мотоциклийн  төрөлд 2009 оноос Супербайкын  дэлхийн аваргын эрх авах тэмцээнд S1000RR-ын механик ийн хэсэгт орлцсон байна.
Удирдлага зохион байгуулалтын байдал

Маш сайн байдалтай байдаг ба 40 жил гаруй данс нь нэг ч удаа улайгаагүй гэгддэг. Дээвэртээ нэгтгэсэн Английн Ровер группийг удирдахдаа алдаа гаргасанаас болж 2000 онд тус группыг задрахад хүргэжээ. Ланд Роверийг Фордод шилжүүлж, ашиг олж болох Мини, Роллс Ройс компани зэргийг өөрийн харьяалалд хэвээр үлдээсэн бөгөөд тухайн үедээ алдагдалтай ажиллаж байсан Ровер болон MG компаниудыг ердөө 10 сая паундаар хөрөнгө оруулагч компанид худалдсан үйлдэл нь шуугиан дэгдээж байв.

  • 2003 оны дэлхийн зах зээл дээрх борлуулатын үзүүлэлт нь БМВ групп бүхэлдээ 1104916 ширхэг. Орлого нь 41.7 тэрбум 500000 евро болсон байв.
  • 1970-аад оноос өмнөд Африкийн үйлдвэрийн хажуугаар ойрын үед Америк, Хятад, Пакистан зэрэг Германаас гадуурх үйлдвэрлэлийн бодлого идэвхтэй санаачилж байгаа.
    Бусад

Вительбахын гэр бүлийн үр ач Баварийн захирагч Принц Рополт Вительбах Фон Бавари нь үе үеийн БМВ уралдааны автомашины жолооч хийж байгаа.

БМВ ч гэсэн хэсэг хугацаанд доорх үйлдвэрт автомашин үйлдвэрлэн байсан ба 1951-1953 он хүртэл адилхан нэртэй "EMW" гаргаж байжээ. "EMW" нь зүүн Германий Eise nacher Motorenwerk (Эйзнах автомашины үйлдвэр)-ийн товчилсон нэр бөгөөд Зүүн Европийн хит автомашин болох Вартбургийг үйлдвэрлэдэг (VEB Automobilwerk Eisenach, AWE) компанийн өмнөх компани юм.

Автомашины  нэрийн тухайд

БМВ-гийн автомашины нэр нь зарчмын хувьд 318, 525 зэргээр 3 оронтой тоогоор нэрлэсэн байгаа. Энэ 3 оронтой ийм нэр нь 1972 оны 5 цувралаар өгөгдсөн нэршил юм. 3 оронгийн эхний тоо нь автомашины ангиллыг илэрхийлдэг ба хуучин 3,5,6,7,8-р цуврал гэж байсан одоо 1,3,5,6,7-р цуврал гэж байдаг бөгөөд 8-р нь хасагдсан байгаа.

  • Дараагийн 2 оронгийн тоо нь хөдөлгүүрийн эзлэхүүний  хэмжээг зааж байсан /2500 сс бол 25 гэх жишээтэй/. Орчин үед ар талын 2 оронтой тоо нь хөдөлгүүрийн эзлэхүүнийг заадаг боловч заримдаа таарахгүй үе ч байдаг.

Бодит хөдөлгүүрийн эзлэхүүнээс бага тоо заасан  жишээ гэвэл Е90-ийн 3 цуврал 323i юм. Тоо нь 323 боловч бодит эзлэхүүн нь  2.5л  байдаг ба үүгээр нь зааж өгвөл 325i гэж бичигдэх ёстой. Адилхан Е90 төрлийн 325i гэдэг загвар байдаг ба уг 2 автомашинд хоёуланд нь 2.5л хөдөлгүүр суурилуулсан байдаг.

  • Зөвхөн 325i-д чадал нь 160kW байдагтай харьцуулах юм бол 323i-н чадал нь 130kW байдаг. 323i бол 325i-тай харьцуулахад бага зэрэг нэмэлт тохиргоо хийгдсэн хөдөлгүүртэй байдаг. 1 цувралын 118i, 120i ч гэсэн дээрхтэй адил жишээ юм. Ижил эзлэхүүнтэй  загварыг нэрлэхдээ бодит байдлаас нь бага тоогоор нэрлэх явдал байдаг.

Эсрэгээрээ хөдөлгүүрийн эзлэхүүнээс их тоогоор бичигдсэн тохиолдол байдаг. Энэ нь ижил хөдөлгүүртэй загварын илүү сайжруулсан хувилбар нь байдаг. Жишээ нь эртнээс гарсан анхны 7 цувралын 735i, 745i юм. 

745i бол 735i-ийн turbo загвар  байсан. Орчин үед 330i болон 335i нь ийм холбоотой ба аль аль нь 3л хөдөлгүүртэй боловч  330i-н чадал 190 kW бол 335i-ийн чадал нь 225kW. Дизель хөдөлгүүрийн хувьд ч адилхан жишээ бол  530d, 535d  болно. Аль нь ч адилхан 3л дизель хөдөлгүүртэй боловч 530d нь ганц турботой  ба чадал нь 170kW бол 535d нь хос турботой  чадал нь 200kW юм.

БМВ 328
БМВ 328
БМВ502 V8 Super
БМВ502 V8 Super