TOYOTA PRADO

Landcruiser 70-ын ерөнхий төрхийг хуулбарлан авч J71, J78 гэсэн кодтойгоор тухайн үедээ нилээд алдартай байсан Mitsubishi Pajero-той өрсөлдөхүйц загвар болон 1990 оноос гарч ирсэн.

1994 онд шинэчлэгдэж тэнхлэг хоорондын зай нь урт 5 хаалгатай загвар худалдаанд гарсан ба компьютерын удирдлагатай бензин цацах насостой болсноор хөдөлгүүрийн ажиллагаа нь илүү сайжирч, хэрэглэгчдийн таашаалыг улам хүртэх болсон.

Европт спорт загварын 2 хаалгатай Landcruiser Hardtop маш алдартай байсан ба Landcruiser Prado Японд маш их нэр хүндтэй байсан.

1984-1990 он
1984-1990 он
1990-1996 он
1990-1996 он
1990-1996 он
1990-1996 он
2-р үе J90 загвар (1996 он-2002 он)

1996 оны 5 сард худалдаанд гарсан. Хөдөлгүүр тэнхлэг гэх мэт олон эд анги нь энэ үеэс Toyota Таcoma, Toyota Hilux Surf-тэй адил болж ирсэн.

Цуваа 4 цилиндртэй, 2.7литрийн багтаамжтай 3RZ-FE хөдөлгүүр, V хэлбэрийн 6 цилиндртэй 3.4 литрийн багтаамжтай 5VZ-FE бензин болон 3 литрийн багтаамжтай 5L дизель хөдөлгүүр, мөн цуваа 4 цилиндртэй 3 литрийн багтаамжтай дизель турбо 1KZ-TE хөдөлгүүр бүхий загваруудтай.

Урд тэнхлэг болон нум нь хос гартай пүрштэй бол хойд тэнхлэг нь 5 татуургатай чулак бүхий пүрштэй. Мөн 3 хаалгатай загварын их гэрэл дугуй хэлбэртэй болсон ба 1999 оны 6 сард бампертаа манангийн гэрэлтэй болсон.

3-р үе  J120 загвар (2002 он-2009 он)

2002 онд худалдаанд гарсан. Автомат 4, 5 араатай, механик 5 араатай загварууд байдаг ба 4 дугуйгаараа хөтөлдөг. Гол зах зээл нь европ учраас европ загвар өнгө аяс орсон.  Тэнхлэг хоорондын зай нь урт, богино 2 загвартайгаас гадна тухайн загварууд нь 3, 5 хаалгатай байдаг.

Японы зах зээлд V хэлбэрийн 6 цилиндртэй 5VZ-FE, 2.7 литрийн багтаамжтай 2TR-FE  2 төрлийн бензин хөдөлгүүр, мөн экспортод зориулан 3RZ-FE, зөвхөн европын зах зээлд зориулсан V хэлбэрийн 6 цилиндртэй 4 литрийн багтаамжтай 1GR-FE  бензин хөдөлгүүр, 4 цилиндртэй 3 литрийн багтаамжтай дизель 1KD-FTV хөдөлгүүрээс гадна 1KZ-TE, 5L-E хөдөлгүүртэй загварууд гарсан.

  • Tуслах хурдны хайрцаг нь хүнд ба хөнгөн 2 горимтой, төв дифференциал цоожлогчтой 4 дугуйгаараа хөтөлдөг. Дээд зэргийн спорт загвар бүхий Land Cruiser Prado нь хулгай дээрмээс хамгаалсан системтэй бөгөөд 2004 оны шинэчлэлээр 2,7 литрийн бензин хөдөлгүүр болох 3RZ-FE загварын хөдөлгүүрийг 2TR-FE загвартай болгон өөрчилсөн.
  • 2005 онд V хэлбэрийн 6 цилиндртэй 3,4 литрийн багтаамжтай  5VZ-FE  хөдөлгүүрийг 4 литрийн багтаамжтай 1GR-FE хөдөлгүүр болгон шинэчилсэн ба автомат 5 араатай болгосон.
  • Европын зарим орнуудад Landcruiser J100 загварыг Landcruiser100, Landcruiser Amazon, Landcruiser 200-г Landcruiser V8 гэх мэтээр нэрлэдэг.
  • Харин хойд Америкт 4 хаалгатай  Landcruiser J120 загварт V8 цилиндртэй  2UZ-FE хэлбэрийн хөдөлгүүр тавьж LEXUS GX470 загвар худалдаалж байна.
  • Гадаадын зах зээлд зориулан өмнө нь хэрэглэгдэж байсан1KZ-TE /3 литрийн дизель хөдөлгүүр, 135 морины хүчин чадалтай /, 5L-E /3 литрийн дизель хөдөлгүүр, 95 морины хүчин чадалтай/ хөдөлгүүрүүд бүхий загварууд байх ба ачаагаа оруулаад тооцвол богино загвар нь  7 хүн, урт загвар нь 10 хүн багтах боломжтой. Ингээд 2005 оноос дизель хөдөлгүүр ашиглагдахаа больсон байна.
4-р үе J150 загвар (2009 оноос)

2009 оны 9 сард өмнөх загварыг шинэчлэн гаргажээ. Энэ үеэс Японд худалдаалагдаж байсан загварыг Hilux Surf-тэй нэгтгэн үйлдвэрлэх болжээ.

Өмнөх загваруудын хөдөлгүүр, суурийг ашиглаж байгаа бөгөөд хэзээ ч хаана ч унаж хэрэглэсэн хамгийн тав тухтай, аюулгүй байдлыг хангасаар байна.

Цаг үетэй зэрэгцэн улам шинэчлэгдэн сайжирч байгаа ба салоны зай нэмэгдэж, гадаад загвар ч улам боловсронгуй болж байна.  Мөн шатахуун зарцуулалт багасаж байгаа бөгөөд аюулгүйн дэр нь 7 ширхэг болсон ба жолоочийн суудал, жолоочийн хажуугийн суудлуудын толгойн дэр цахилгаан удирдлагатай болсон. 4 литрийн багтаамжтай 1GR-FE загвар нь 276 морины хүчин чадалтай болсон төдийгүй шатахуун зарцуулалт багассан.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.