ГИЙНГОО 2016 - ОЧИРВААНИЙ ОРОН

Энэ дугаартаа автомашины зуны арчилгаа болон техник үйлчилгээ, Очирвааний орон Завхан нутгийн аяллын хөтөч зэрэг зөвлөгөө мэдээллийг бэлтгэлээ.

ЭНЭ ЗУН ТА ХААШАА АЯЛАХ ВЭ? санал асуулгыг 4-р сард Cardoctormn фэйсбүүк хуудсаар дамжуулан явууллаа. Олон хүн баруун аймаг болон Завханыг сонгожээ. Энэ оны 7 сарын 19-нд Отгонтэнгэр хайрханы тахилга, хотод АСЕМ-тай зэргээс болж хүмүүс холын аймгийг сонгосон байж ч болох. Бас засмал зам Тосонцэнгэл, Улиастай орно гэсэн сайхан мэдээ ч нөлөөлж л байгаа. Тиймээс бид энэ удаа Завханы аяллыг онцоллоо.

Өнгөрсөн жил бидний хийсэн 20.000 ширхэг Хөвсгөлийн аяллын хөтөч олон жолоочийн талархлыг хүлээсэн. Хөвсгөлд буусан том десантад энэ сэтгүүлийн хувь нэмэр ч нэлээн байсан шүү. Завханы аялал жуулчлалын компаниуд минь бэлтгэлээ базаагаарай.

Зураг дээр дарж томсгож үзээрэй (Компьютерээс бол mouse 1 дарж татна, утаснаас хуруугаараа татаж томсгоорой. Зургийг хадгалж авахын тулд компьютерээс Download image, утаснаас жижисгэж байгаад хуруугаараа удаан дарна).  Хэт том хэмжээтэй тул удах магадлалтай.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.