АЖИЛ НУГАЛАХ АЧААНЫ BONGO 3

Ачааны машины талаар нэг тойм бичиж оруулахаар шийдлээ. Монголчууд Портер гэсэн машины талаар аль хэдийн ойлголттой болсон гэж бодож байна. Аливаа бичиг баримт хувилахыг “канондах” гэдэг болсон шиг жижиг сажиг юм зөөхдөө Porter-оор зөөчихий гэдэг болжээ. Гэхдээ тэр машин нь заавал портер байх албагүй юм.

Ойролцоо үүрэгтэй ямарч ачааны машин байдаг шүү дээ. Тэдний нэг нь энэхүү Bongo III байлаа. Саяхан нэг элс цемент энэ тэр ачих  ачааны машины шаардлага гараад машин хайсан чинь Kia Bongo III гэх машин олддог юм байна. За энэ ч бүтэхгүйдээ гэж бодонгоо гадна талаас нь хартал овоо цэвэрхэн орчин үеийн дизайнтай кабинтай харагдав. Ачааны урт нь 3.5 метр орчим байсан болов уу. Хаалган дээрээ 1.4 тн гээд бичсэнийг хараад "ээ энэ даах болов уу" гэсэн бодол төрөв.

Жолоочоос нь асуулаа “2 тн юм авах юм болох юм уу” гэтэл болноо болно 3 тн ачихад яадаг ч үгүй юм гэв. Манайхан л болсон хойно даацаас нь хэтрүүлдэг хэвээрээ. 2.5 тонны машин дээр 5 тонн ачихад яадагч үгүй юм гээд л явдаг болохоор заза болох юм байлгүй гэж бодлоо. Дээр нэг японы Isuzu ELF гээд буруу рультэй ачааны машинд суусан чинь нугас тасалчих гээд байсан юм. Одоо бас л тийм байна даа гээд суутал ашгүй тийм ч хатуу биш юм.

Кабин дотор 3 хүний суудалтай, хойд мухарт нь нэг хүн хөндлөнгөөрөө хэвтэх зайтай байх юм. Урд хянах самбар салоны байдал нь суудлын машиных шиг бөмбөгөр дизайнтай юм. Санасныг бодвол тохьтой санагдлаа. Эйр кондишн хүртэл байна. Одоо дулаарч байгаа үед хэрэгтэйдээ гэж бодогдов.

Гэвч ажилладаг юм боловуу үгүй юм болов уу гэтэл ажиллаж байв. Ачааны машин гэлтгүй солонгос машинтай хүмүүс ихэнх нь эйркондишнийг нь мултлаад авчихдаг юм. Яагаад гэхээр бензин иднэ гэдэг. Ажиллуулахгүй л байвал болоо бишүү. Бүтнээр нь авна гэж юу байсийм.

Ажиллахгүй үедээ хоосон дамар л эргэж байгааш дээ. Суусан Bongo маань урд хойд талдаа нумтай юм байна. Тийм болохоор нумыг нь нэмэх замаар даацыг нь сайжруулж болох юм. Харин 1 тоннын даацтай нь урд талдаа үл хамаарах тэнхлэгтэй байдаг юм байна.  Тийм нь бол ойр зуур явахаас хэт их ачаа ачихааргүй тэвш нь ч богино байв.

Урд талаасаа нээх том босоо 2 гэрэл дундаа юу ч байхгүй хоосон зай. Ачааны машин гэхэд арай л том гэрэл хийсэн юм шиг. Бөмбийгөөд сүүлийн үеийн дизайнтай харагдаж байв. 2 тонн гаруй ачаа ачлаа тэгсэн хойд нум нь тэгшрээд, за бараг хотойх талдаа оров. Зүгээр үү зүгээр гэнэ. Ачаа ачсан болохоор явдал нь арай түргэн болсон боловч хотгор гүдгэр дээр их савлах юм. Нум нь хугарчих вий дээ гэж санаа зовлоо. Тэгсэн гайгүй юм байна.

Хөдөлгүүр нь харин дажгүй хүчтэй санагдлаа. Турботой CRD-i дизель юм. Энэ бол дизелийн хамгийн сүүлийн үеийн тэжээлийн систем болохоор түлш идэх нь ч бага, хүч нь ч сайн байх ёстой. Нээрээ 2 тонн ачаанд түүртээд байх юм алга. За бүүр сайн үзтэл интеркүүлертэй юм байна. Заза алаад өгөх юм байна. Хааз сайхан авч байна аа. Ийм мотортой ачааны машинтай бол нумыг нь нэмж давхарлаад 3 тонны даацтай болгочход болно шүү. 3 тонн болгочхоор 5 тонныг ачих гээд унах байхдаа манай монголчууд.

Яагаад 1.4 тн даацтай мөртлөө ийм их хүчтэй хийгээд байна вэ гэвэл учрыг нь одоохон хэлээд өгье. Гадаад орнуудад эсвэл тэр солонгостоо бүрэн 1.4 тонн ачааг нь ачаад хурдны замаар 100 км/ц-ийн хурдаар давхихаар хийж байгаа юм. Энэ нь хурдны зам дээр бусдын хөдөлгөөнд саад болохгүй замын бөглөө болохгүй гэсэн үүднээс юм.

Гэтэл манай нөхдүүд илүү ачаад хар утаа олгойдуулаад замын бөглөө болоод араасаа уртын урт цуваа үүсгэчихсэн явж байдаг. 

  • Манайд бол 3 тн-ыг аччихаад 30-тай гэлдэрч өгнө шүү дээ. Тэгээд л өө даана хүчтэй гээд байгаан. Тэрнээс илүү ачаатай 100-тай явбал майлах юм байгаа биздээ. Заза ачааны машин нэг иймэрхүү л байдаг. Энэ машины хувьд гар солино втулк солино энэ тэр гэхгүй 4 амортизатор солиход л болох юм байна.
  • Харин турботой учраас тэгээд бас ихэвчлэн ачаалалтай явдаг бол хөдөлгүүрийн тосыг нь хурдан хурдан солиод байх хэрэгтэй. Манайхан ачааны машин юм чинь гээд нээх хайхардаггүй. Тэгж байгаад турбо нь эвдрээд сүүлдээ мотор нь муудаад солих юм болдог шүүд ээ. 3000-5000 км яваад л сольчих хэрэгтэй шүү.