I ЦУВРАЛ

Ниссан компанийн Infiniti брэндийн нэрээр гаргаж байсан седан загварын автомашин бөгөөд Японд худалдаалдаг нэр нь Cefiro.

1-р үе (1996 он-1999он)

  • 1996 оны 6 сарын 26-аас J30 загварын үргэлжлэл болон дунд ангиллын тансаг зэрэглэлийн автомашин гэгдэн гарсан байна. J30 загвар нь хойд хөтлөгчтэй байсан бол I загвар гарахдаа урд хөтлөгчтэй байснаараа ялгаатай юм. Үндсэндээ бол Cefiro бөгөөд салоны дотор талын урд 2 суудлын хоорондох хайрцаг нь ялгаатай байдаг байна. Хөдөлгүүрийн хувьд VQ30DE гэсэн 1 сонголттой.
  • 1999 онд G20 загвар шинэчлэгдэн гарах хүртэл Infiniti брэндийн нөхөөсний автомашин болон худалдаалагдаж байсан.I30 ба I30t гэсэн 2 хувилбартай байсан бөгөөд i30t нь илүү спорт талдаа, хойноо спойлертой, BBS брэндийн хайлшин ободтой байсан. Явцын дунд Limited хувилбар гарсан.
  • Хойд Америкийн зах зээлд өөрийн нэг үйлдвэрийн Maxima загвартай ах дүү боловч үнийн хувьд ялгаатай байсан. Зарим тохиолдолд нэг компанийн энэ  2 загвар өрсөлдөгч болж байжээ.

Хэсэгчилсэн шинэчлэлтээр урд гэрэл нь тусдаа байрлалтай хэсгүүдээс бүтэх Multi reflector их гэрэлтэй болсон ба хойд гэрэл ч ийм дизайнтай болжээ. Мөн Bose брэндийн аудио систем суурилагдаж, хажуугийн аюулгүйн дэртэй болжээ.

2-р үе (2000он-2004он) I30/I35

  • 2000 онд Maxima-тай хамт бүтэн загварын шинэчлэлтэд орж стандарт загвар I30, спорт маягийн I30t, люкс ангиллын I30L (Luxury) хувилбартайгаар гарчээ. Мөн л Nissan Cefiro-гийн суурийг ашигласан ах дүү загвар болсон. Ингээд 2004 он хүртэл худалдаалагдсан боловч урд хөтлөгчтэй гэдгээрээ Infiniti брэндэд тийм ч сайн тохирохгүй байв. Харин 2003 онд ах Cefiro нь Teana болон өөрчлөгдөв.
  • 2001 онд хэсэгчилсэн шинэчлэлт хийгдсэн ба салон дотор бага зэргийн сайжруулалт хийгдэн хөдөлгүүр нь 3.5 литрийн VQ35DE болсноор нэр нь I35 гэж нэрлэгдэх болов. Арааны рычаг шаталсан замтай болсон ба 4 шатлалтай автомат хэвээрээ.  Урд талдаа эмблемтэй, 17 инчийн дугуйтай гэдгээрээ Cefiro-гоос ялгардаг болжээ. 
  • 2004 оны 9 сард үйлдвэрлэлийг  зогсоосон ба ”I’ гэсэн загвар ч гарахаа больж түүний байр суурийг M45 буюу япон нэр нь Nissan Fuga загвараар нөхөх болсон байна.