INFINITI QX80 MONOGRAPH ТАНИЛЦУУЛАГДЛАА

5 метрийн урттай аварга том QX80 Monograph концепт загвар түрүүхэн Нью-Иорк Авто Шоунд танилцуулагдлаа. Толь нь хураалттай үедээ 2 метрийн өргөнтэй гэхээр ямар том эд болохыг нь төсөөлөшгүй.

Хийцийн хувьд  урд далдлагдсан баганатай болсноор илүү цул мэт болж иржээ. Нарийхан төгөлдөр хуурын товчлуур мэт LED их гэрэл нь түүнийг илүү бахим харагдуулж байна. Одоогоор хөдөлгүүр болон салоныг танилцуулаагүй бөгөөд магадгүй бэлэн болоогүй байгаатай нь холбоотой байх гэж таамаглаж байна.