G ЦУВРАЛ

1-р үе (1991он-1996 он) G20

1990 оны 7 сарын 10-аас эхлэн худалдаалагдаж эхэлсэн бөгөөд P10 Nissan Primera-ийн нэрийг өөрчлөн Infiniti G нэрээр гаргаснаар Infiniti брэндийн хамгийн хямд загвар болсон юм.

Европ болон Японд гаргадаг Primera-г бодвол илүү сайжруулан ABS, Bose фирмийн стерео хөгжим, хулгайн эсрэг систем, шалны хивсэнцэр зэргийг нэмж хийжээ.

  • Стандарт загвараас гадна 1994 оноос G20t Touring хувилбар гаргасан бөгөөд дотор салон нь хар хослол, урд спорт суудал, түшлэг нь буудаг хойд суудал, манангийн гэрэл зэргээрээ илүү байв
  • 1993 оны 5 сард хэсэгчилсэн шинэчлэлт хийгдсэн ба урд талын дизайныг сайжруулан, хөдөлгүүрт бага зэргийн тохиргоо хийсний дээр урд 2 аюулгүйн дэрийг стандарт болгон арьсан дотор ,цахилгаан тохируулгатай урд суудал зэргийг стандарт тоноглолд оруулжээ. Хуучны кассетны хөгжмийн оронд CD тоглуулагчийг 6 спийкерийн хамт тавьж өгсөн байна.
  • 1996 онд үйлдвэрлэл зогссон ба 1999 онд 2-р үеийн G20 гартал энэ хоорондох хугацаанд I 30 загвар түүний орон зайг нөхөж байсан.

2-р үе (1998 он-2002 он) G20

  • 1996 онд үйлдвэрлэл зогсож дараагийн загвар үргэлжлэн гарч чадалгүй 2 жил гаруй байсаар 1998 оны 5 сарын 18-нд G20 загвар гарчээ. 4 сард нь Нью-Йоркийн автошоуд тавигдсан байлаа. 2-р үеийн P11 Primera Camino-тай адил суурьтай машин юм.
  • Мөн энгийн Primera-г бодвол илүү тоноглолтой байсан бөгөөд 1999-2001 оны хооронд илүү сайн G20t хувилбар борлуулагдаж байжээ.
  • 2002 онд G20t загварын үйлдвэрлэл зогссоны дараа орлох спорт хувилбарыг гаргасан.
    2000 онд хэсэгчилсэн шинэчлэлт явагдаж хөдөлгүүрт бага зэрэг өөрчлөлт хийгдэн хурдны хайрцаг шинэчлэгджээ. Мөн чиптэй түлхүүртэй болсон байна.
3-р үе (2002он-2007он) G35/G35 купе

2002 оны 3 сараас седан, 2002 оны 11 сараас купе загварын борлуулалт эхэлжээ. G20-ыг бодвол арай том Nissan Skyline-тай адил төрлийн загварт шилжсэн юм. Суурь загвар болох Skyline нь японы дотоодын зах зээлд тийм ч сайн байгаагүй боловч хойд америкийн “Motor Trend” сэтгүүлийн “Oны машин” шагналыг хүртэж, 2003-2004 оны “Car under Driver” сэтгүүлийн шилдэг 10 машины тоонд багтжээ.

Купе загвар нь дараагийн загвар гартал борлуулагдсан боловч седан нь 2006 онд борлуулалтаа зогсоосон юм.

Мөн ATTESA E-TS систем бүхий 4WD M35x гарч байсан юм. 2004 онд купед шинэ өнгөний сонголтыг нэмсэн ба  2005 онд хэсэгчилсэн шинэчлэлтийг хийсэн. Үүгээр хянах самбарыг шинэчилж, өмнөх үеэс  хэрэглэж байсан Brembo брэндийн тоормосыг хасжээ. Мөн 2005 онд Өмнөд Солонгосын зах зээлд анх худалдахаар болсон.

4-р үе (2006он-) G35/G37/G37 купе

2006 оны 10 сард седан, 2007 оны 8 сард купе загварын борлуулалт эхэлжээ. Өмнөх G35-тай адил мөн л Skyline-тай ах дүү загвар байсан ба купе загвар нь 3.7 литрийн VQ37HR хөдөлгүүртэй G37 Coupe гэсэн нэрээр гарч эхэлжээ.

Өмнөх загварын адил хойд Америкийн зах зээлд үнэлгээ сайтай байсан “Comsumer report” сэтгүүлийн 2007-2008 оны шилдэг седан загварт 1-р байр эзэлж, 2008 оны “Auto model” сэтгүүлийн “All star”-т шалгарчээ. Мөн л “Car under Driver” сэтгүүлийн шилдэг 10 машины тоонд багтжээ.

  • 2008 оны намраас Infiniti брэнд европт борлуулагдах болсонтой холбогдуулан G сери ч ялгаагүй борлуулагдаж эхэлжээ. Үүнээс өмнө Женевийн автошоунд G37 седан танилцуулагдаж байсан юм.
  • Түүнээс гадна седан загварыг 18 инчийн дугуйтай, их гэрэл угаагчтайгаар европт гаргасан байна.
  • Мөн хойд Америкийн зах зээлд VQ37VHR+7 шатлалтай автомат хурдны хайрцаг бүхий купег зэрэг гаргасан. Харин седан загвар нь купег бодвол 2 морины хүчээр бага чадалтай ба 328 м.х-тэй, тоормозны диск нь томорч, 18 инчийн дугуй, будаг нь нарийн зурааснаас хамгаалах гадаргуутайгаар гарсан байна. Мөн купед G37x гэх 4WD хувилбар гарсан бөгөөд хурдны хайрцаг нь дан хөтлөгчтэй седан ба купетэй адил 7 шатлалтай ажээ.
  • 2008 онд Лос-Анжелесын авто үзэсгэлэнд 2009 оны загвар гэгдэн G37 Convertible, хатуу дээвэртэй автоматаар дээвэр нь эвхэгддэг загвар танилцуулагдан 2009 оны 6 сараас борлуулагдаж эхэлсэн.
  • Хөдөлгүүр нь купетэй адил ба хурдны хайрцаг нь 6 араатай механик, 7 шатлалтай автомат гэсэн 2 янз юм.
  • 2009 оны 12 сарын 16-нд седан загварт хэсэгчилсэн шинэчлэлт хийгдэн урд талын дизайн зэрэгт өөрчлөлт оржээ. 2010 оны хятадын загварт 2.5 литрийн VQ25HR хөдөлгүүртэйгээр G25 sedan болон гарсан байна.