Q45
Энэ загвар бол 1989 онд Ниссанаас гаргасан дээд ангиллын седан юм. Хойд Америкийн зах зээлд зориулсан Infiniti Q45 брэндээр 4 үеийг 2008 он хүртэл гаргажээ.
Японд анхны үе нь Nissan Infiniti Q45 нэрээр гарсан ба 2-р үеэсээ Nissan Cima-тай нэгдэн гарч эхэлсэн.
Ингээд 2010 оны 8 сар гэхэд Cima ч нэг суурьтай President-ийн хамтаар үйлдвэрлэлээс хасагдав.
Infiniti брэндийн үүслийн тухай яривал тэртээ 1985 оноос эхтэй бөгөөд тухайн үед бага өртгөөр дээд зэргийн чанар, хэрэглээг япончууд бүтээж чадаж байсан ба үүний зэрэгцээ Тоёота Ниссан компаниуд өөрийн тансаг брэндийг хилийн чанадад гаргах тал дээр төсөл боловсруулж эхэлсэн байна. Үүний үр дүнд Tоёота Celsior буюу Lexus LS400-г бүтээсэн ба Ниссан Infiniti Q45-г бүтээсэн юм.
Тоёота үүнийг гаргах хүртэл нийт 8 жилийн хугацаа зарцуулсан бөгөөд энэ төсөл эхэлснийг Ниссаныхан дуулаад 3 жилийн дараа Infiniti бүтээх төслөө яаран эхлүүлсэн гэдэг. Энэ төслөө үргэлжлүүлэн явсаар шинэ загвар гаргажээ.
Хонда мөн л иймэрхүү төсөл хэрэгжүүлэхээр ажилдаа орсон боловч борлуулалтын сүлжээ нь эрсдэлтэй байсан учир төлөвлөгөөгөө өөрчлөн спорт автомашин хөөцөлдөн үр дүнд нь Honda NSX-ийг бүтээжээ.
1-р үе G50 (1989-1997он)
1989 онд хойд Америкт зориулсан тансаг зэрэглэлийн автомашины “Infiniti” төслийн үр дүнд Q45 гарч биеллээ олжээ. Японд мөн нэгэн зэрэг гарсан ба Nissan нэрээр худалдаалагдсан. Энэ загвар нь G50 гэсэн загварын кодтой гарч түүний суурин дээр President загварын шинэчлэлт хийгдсэн байна.
Q45 нь бусад тансаг загваруудын адил никель том нүүртэй биш харин капот гупер хоёр нь завсаргүй нийлж голд нь эмблем байрлуулсан онцлогтой байв. Мөн тухайн үеийн тансаг загварт хэрэглэдэг модон оруулгыг огт хэрэглээгүй бөгөөд харин түүний оронд алтан эмжээр зэрэг огт байгаагүй элементүүдийг оруулж дэлхийн тансаг автомашины ангилалд шинэ салхи оруулжээ.
Зарим нэг талаар LS400-аас илүү байсан боловч энэ ангилалд багтах загваруудын дунд Q45-ийн үнэлэмж тийм сайн байж чадаагүй юм.
Битүү урд талын нүүр нь олонход таалагдаагүйн улмаас хэрэглэгчид нэмэлтээр өөр компаниудын Q45-зориулсан сайжруулсан урд нүүр, аэро багц зэргийг хийх нь элбэг болсон ба үүнийг анзаарсан Ниссан компани 1993 оны 6 сарын хэсэгчилсэн шинэчлэлтээр урд нүүрийг шинэчилж, салонд дуб модон оруулга хийжээ. Нөгөө талаар урд тал нь битүү байсны улмаас хөдөлгүүр хэт халах зэрэг доголдол гарч байв.
Урд хойд тэнхлэг нь бүхэлдээ Multy Link бүтэцтэй ба гидр тохируулагчтай тэнхлэгтэй загвар зэрэг үйлдвэрлэгдэж байсан.Celsior-ийн нэр хүнд дотоодын зах зээлд илт давамгай байсан ба Infiniti брэнд дотоодын зах зээлээс яваандаа өөрөө алга болсон юм.
Ийнхүү шинэ загварын борлуулалт уналтад орсон боловч хуучин авто машины зах зээлд Nissan President-тэй зэрэгцэх загвар хэмээгдэн бага зэрэг нэр хүнд нь дээшилсэн гэдэг.
Хойд Америкийн зах зээлд суурь загвараас гадна хойд спойлер, BBS обод тавьсан хойд дугуй залах HICAS систем бүхий Q45t, гидр тэнхлэг бүхий Q45a гэсэн хувилбарууд гарч байсан ба Японы зах зээлийг бодвол илүү хувийн хэрэгцээнд хандсан шинжтэй байсан.
Люк стандарт тоноглолд багтдаг байв. 520 мянган иений үнэтэй 18 кратын алтаар хийсэн алтан түлхүүрийг тухайн үед дилерт захиалан авч болдог байсан ба одоо ийм түлхүүр Гинза дахь Ниссаны төв байрны галлерэйд хадгалагдаж байдаг.
- 1989 оны 11 сар. Дотоодын зах зээлд борлуулагдав.
- 1993 оны 6 сар. Хэсэгчилсэн шинэчлэлт хийгдэв.
- 1996 он хойд Америкт Q45 загварын шинэчлэлт түрүүлж хийгдэн Y33 Cima суурьтай 2-р үе гарчээ.
- 1997 он Хуучин загварын үйлдвэрлэл зогсов.
2-р үе FY33 (1997-2001он)
1997 онд экспортын загвар Infiniti Q45 загварын шинэчлэлт хийж Y33 Cima-тай нэг бүлийн автомашин болжээ. Өмнөх загварт байсан суудал халаагч хойд спойлер зэрэг нь үргэлжлэн энэ загварт стандарт болсон. Нэр нь Q45 боловч хөдөлгүүр нь 4.1 литрийн VH41DE байснаас зарим үед Q41 гэж нэрлэгдэх нь байсан.
2-р үеийн Q45-д арьсан суудал, модон оруулга хойд урд тусдаа үлээгч, Bose фирмийн 8 спийкертэй аудио систем бүхий CD хөгжим, гэрлийн хүч бууруулагч салоны толь, хурд баригч зэрэг стандарт тоноглолд орж байв. Түүгээр барахгүй санамжтай жолоочийн суудал, санамжтай руль стандартаар тавигдана.
1998 онд бага зэргийн сайжруулалт хийж HID гэрэл, аналог цаг зэргийг тавьсан ба Q45t хувилбарт 17 инчийн дугуй, электрон тохируулгатай тэнхлэгийг хийж өгчээ.
3-р үе F50 (2001 - 2008он)
- 2001 онд Cima загварын хамт шинэчлэгдсэн. Энэ загвар нь борлуулалт муу байсан гэсэн үндэслэлээр үйлдвэрлэлээс хасагдсан боловч “Car under Driver”, “Consumer” зэрэг сэтгүүлээс өндөр үнэлгээ авч байжээ. Infiniti брэндийн маркетингийн бодлогын урагшгүй байдлаас болж энэ загвар уналтад орсон шалтгаан гэж үздэг юм байна.
- 2000 оны 4 сар. 100 дахь удаагийн Нью-Йоркийн авто шоуд 2001 оны 4 сараас гарах Q45-ийн 3-р үе хэмээгдэн танилцуулагджээ.
- 2001 он. Шинэчлэгдсэн загвар гарч F50 Nissan Cima-гийн гадаадад гаргадаг загвар болон Infiniti Q45 нэрээр гарах болсон.
- 2005 он. хэсэгчилсэн шинэчлэлт хийгдсэн бөгөөд урд хойд тал нь Cima-гаас ялгагдахуйц болж Skyline, Fuga-тай төстэй болжээ. Урт нь 5069 мм-ээс 5101 мм болж уртассан байна. 7-р сараас өмнөд солонгост худалдаалж эхэлсэн.
- 2006 он. Өмнөд Солонгос, дундад зүүн Азиас бусад газрын борлуулалтыг зогсоов.
- 2008 он. Дундат зүүн Азийн борлуулалтыг зогсоож, удалгүй Өмнөд Солонгост ч худалдахаа болив. 2 сард нь Cima хэсэгчилсэн шинэчлэлт хийж хойд тал нь Q45-тай ижил болжээ.